Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба даваа гаригт Хятад дахь Японы Элчин сайдын машины төрийн далбааг авч хаясан явдал гарсанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Мягмар гаригт Гэмба мэдэгдэхдээ, Японы ГХЯ БНХАУ-ын дарга Ху Зиньтаод хаягласан захидлаа Бээжин рүү тусгай төлөөлөгчөөр илгээнэ гэв. Токио захидалдаа “ эрс эсэргүүцэл илэрхийлж байгаа бөгөөд уг хэргээр, эрүүгийн хэргийг мөрдөж, цаашид сэрэмжлүүлэхийг шаардсан “ гэж Интерфакс агентлаг дипломатын мэдэгдэлийг иш татан уламжилжээ. Гэмба бэлтгэж байгаа илгээлтийн утгыг хэлэхээс татгалзсан боловч, уг илгээлтэнд Зүүн-Хятадын тэнгсиийн Дяоюйдао /Сенкаку/ арлуудын маргаантай асуудлыг хөндөх болно гэв. Сайдын хэлж байгаагаар, Япон болон Хятад улсуудад хоёр улсын хооронд болон бүс нутагт бүхэлдээ бий болоод байгаа байдлуудын асуудлаар тухайлбал, Солонгосын хойгийн болон дэлхийн дахины байдлаар санал солилцох шаардлагатай байна гэлээ. Японы ХМХ- үүдийн мэдээлж байгаагаар, ГХЯ-ны дэд тэргүүн Цуоси Ямагути мягмар гаригт хятадын удирдагчдад хаягласан захидлын хамт Бээжин рүү нисч магадгүй аж.

Өнгөрсөн даваа гаригт Хятад дахь Япон улсын Элчин сайд Уитиро Нивагийн машин руу үл мэдэх хэсэг этгээдүүд халдсан байна. БНХАУ-ын ГХЯ уг явдлыг нарийн мөрдөн шалгана гэж амлажээ. Орон нутгийн ажиглагчид элчин сайдын машин руу халдсан явдлыг Японы ЗГ  Дяоюйдао /Сенкаку/арлуудыг  өөрийн нутаг дэвсгэр гэж үзсэнийг улмаас  хятадууд бухимдаж байгаагийн илрэл гэж үзэж байна. Өмнө нь мэдээлж байснаар, японы засгийн газар Дяоюйдао /Сенкаку/ таван арлуудын дөрвийг 2 тэрбум иенээр /26 сая долл./ худалдах саналыг япончуудын үзэж байснаар, уг арлуудын эзэмшигчид болох Курихамагийнхны гэр бүлд тавьсан юм.