Сирийн арми химийн зэвсгийг хэрэглэвэл тус улсад олон улсын эвслийн хүчнийхэн хууль ёсоор нэвтрэх шалтгаан нь болно. Энэ тухай даваа гаригийн орой Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэл хийв. Өмнө нь ийм мэдэгдэлийг  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хийсэн билээ. Пентагон аливаа болзошгүй нөхцөл байдал гарахад сирийн химийн болон биологийн зэвсгийг устгах үйл ажиллагааг боловсруулж байна гэж нэрээ хэлэхийг үл хүссэн америкийн өндөр албан тушаалтаны хэлснийг иш татан Los AngelesTimes сонин уламжилжээ. Ийм янзаар Сирийн байдал өрнөж байгаа бөгөөд гадаадын хүчнийхний оролцоо улам бүр үнэмшилтэй болж байна гэж британий цэргийнхэн үзэж байна. “ Цэргийн төлөвлөгөөг зохиогчид хэрвээ тэднийг сөргөлдөөн хөндөвөл өөрсдийн орны тэргүүн нарт Сирид хөндлөнгөөс оролцох өөрсдийн хувилбарыг бэлтгэж өгөх ёстой . Ийм бэлтгэл нь өрнөдийн зарим нийслэл хотуудад  болон Сири,  Түркийн зарим газруудад явагдаж байнйа гэж Их Британий армийн хурандаа Ричард Кемп үүний өмнө мэдэгдсэн. Орос, Хятад улсууд сирийн хямралд гаднаас оролцохын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд сирид “ливийн үзэгдэлийг давтах “нь Ойрхи-Дорнодод тогтворгүй байдлыг бий болгох юм.