АНУ 2011 онд 66,3 тэрбум долларын зэвсэг худалдаж дээд амжилт тогтоов. Энэ тухай орон нутгийн хэвлэл Конгрессын судалгааны албаны илтгэлээс иш татан уламжилжээ. Америкийн зэвсэг дэлхийн зах зээлийн нийт хэмжээ эзлэх 85,3 тэрбум доллар буюу 75% хувь байсан юм. Нэг жилийн өмнө АНУ-д үйлдвэрлэсэн зэвсэг 21, 4 тэрбум доллар байсан гэж итгэлд дурджээ. Хоёрдугаар байранд Орос улс оржээ. 2011 онд оросын зэвсгийн худалдаа 4,8 тэрбум долл.хзрсэн гэж илгэлд заасан байна.“Нью-Йорк Таймс” сонин тэмдэглэхдээ, америкийн зэвсгийн худалдаа ийм өсөх болсон нь Персийн булан, Саудын Араб, АЭНУ болон Оман зэрэг улсууд нь Ираны заналхийллээс сэрэмжилж өөрсдийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой гэжээ.