Орос улс Токиод ЗСБНХУ-ын японы олзлогдсон цэргүүдийн тухай өмнө нь судлагдаагүй байсан шинэ баримт бичгүүдийн хувийг дамжуулан шилжүүлэх шийдвэрийг гаргав.Энэ тухай энэ долоо хоногт Москвад явагдах урьдчилсан зөвлөлдөх уулзалтын үеэр яригдах юм.

Энд харуулын цэргүүд болон тэдний шилжүүлсэн тухай баримт бичгүүдийг дэлгэрэнгүйгээр авах боломжийн тухай анх удаагаа яригдах юм. Уг материалауудыг 2013 оны 4-р сарас эхлэн хуулбарлаж болох юм. Үүнтэй холбогдох хөрөнгийг Япон улсын төрийн төсөвт тусгажээ.Японы цэргийн олзлогсодтой холбоотой баримт бичгүүд нь Токиогийн мэдэлд 1991 оны 4-р сараас шилжин очсон юм. Тухайлбал, 700 мянга орчим бүртгэлийн картууд, түүнчлэн шоронд ирэх үедээ нас барсан 41 мянга орчим хүний нэрсийн жагсаалт.

Дэлхийн хоёрдугаар дайны явцад Токио бууж өгсний дараа холбоотнуудтай тохиролцсоны дагуу Хятадын Зүүн-Хойд хэсэгт, Хойд Солонгос болон Курилын арлууд дээр 600 мянга орчим японы цэргийн албан хаагчдыг зэвсэггүй хүлээн авсан. Тэдний ихэнхийг ЗХУ-ын болон Монголын нутаг дэвсгэр дээр хорих болсон юм. Японы засгийн газрын тооцоолсноор, хорих лагеруудад японы 55 мянган иргэн нас барсан аж.