Хятад дэлхий ховордсон металлын зах зээлдээр монополь төдийгүй бас тэдгээрийн чамгүй дамчин юм. 2011 онд гадаадын орнуудын гаалийн байгууллагуудад бүртгэгдсэн байдлаар бол хятадын ховордсон металлын импортын нийт хэмжээ хятадын гаалийн албан ёсны тоо баримтаас 2,2 дахин илүү байх аж.

Эдгээр баримтуудыг БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн харилцааны яам нийтлэжээ. Тус байгууллага нь ховордсон металлын дамын наймааны тухай дор хаяж сүүлийн долоон жилийн мэдээлэлтэй. Дашрамд хэлэхэд, энэ тухай анх удаагаа ил ярих болсон юм.

Тухайлбал, Баотоу хотын ховордсон металлын компаний ерөнхий захирал Лян Синфан энэхүү хандлага нь салбарыг бүхэлд нь унагахад занлахийлж байна гэж сэрэмжлүүлэв. Энэхүү барааны нууц нийлүүлэлтийн улмаас дэлхийн зах зээлийн үнэ 70 хувиар унасан. Магадгүй нууц нийлүүлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах бодит хөшүүрэг байхгуй байсан бол, хятадын эрх баригчид энэ хугацаанд тухайн бүтээгдэхүүний экспортыг хатуу квотонд оруулахаар шийдвэрлэх байсан ч байж болох юм. Ийм арга хэмжээ нь уг барааны хомсдолыг бий болгож, үнийг барьж болох байсан.

Нөгөөтэйгүүр, энэхүү бодлого нь хүсэн хүлээж байгаа үр дүнг өгч чадахгүй. Хятад улс ховордсон металлын тэргүүлэгч худалдан авагчид болон АНУ, Япон болон ЕХ-ны дарамт шахалтанд буулт хийж, экспортын квотыг нэмэгдүүлэх ёстой юм. Энэ жил 2011 онтой харьцуулбал тэдгээрийг 2,7 % нэмэгдүүлнэ.

Япон, АНУ болон ЕХ Хятад улсаас бүх төрлийн ховордсон металл экспортлох хязгаарлалтуудыг цуцлахын төлөө тэмцэлдэж байна. Одоогийн байдлаар тэдний хамт олны гомдлыг ДХБ-ын арбитрын шүүх судлан үзэж байна.Ингэхдээ Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергерын үзэж байгаагаар, яг бодит амьдрал дээр тэд Хятадыг буулт хийлгүүлж чадахгүй л байх гэж үзэж байгаа аж.

«Энэ нь бараг боломжгүй зүйл. Тэнд маш хэцүү журамтай. Тэгээд ч энд харилцан худалдаа, бие биендээ харилцан дарамт шахалт үзүлж байна. ДХБ-аас Хятад улсыг хасч хэн ч дийлэхгүй. Хятад улс бол чухамдаа, дэлхийн эдийн засгийн бараг л ганц биш юм гэхэд, голуудын нэг зүтгүүр шүү дээ. Ялангуяа, өнөөдрийн дэлхий түгээмэл, хямралын байдал байхад шүү. Тэд Хятадтай юу ч хийж чадахгүй, яагаад гэвэл энэ улс бол дэлхийн хамгийн түргэн хөгжиж байгаа эдийн засагтай орон» гэж Яков Бергер хэллээ.

Хятад улсын ДХБ-тай маргаж байгаа хамгийн гол асуудал бол хятад нь өөрсдийн үзсэн хэмжээний ховордсон металлыг дэлхийн зах зээл дээр гаргах бүрэн эрхтэй. Тал бүр өөрийн тоглоомыг хөтлөж байна. Үүний бооцоо маш өндөр бөгөөд үйлдвэр лазер, радар, цахим соронзонгийн зэвсэг болон “ногоон технологийн” тоо хэмжээг тооцож үздэг. Үүний эцэст л хоёр тал хөдлөж эхлэнэ. Хятад улс нь экспортынхоо квотыг нэмэгдүүлж, үүний зэрэгцээ дамын наймаачидтай тэмцэнэ. Харин импортлогчид санаачлагаа алдалгүй байнга хятад руу, ялагуяа ДХБ-аар дамжуулан дарамт шахалт үзүүлнэ.