Сирийн сөрөг хүчнийхэн засгийн газрын цэргүүдийг Дамаскийн ойролцоох Дарайя хотод үй олон хүний амийг хөнөөсөнд буруутгаж байна. Сөрөг хүчнийхний үзэж байгаагаар, тэнд 200 орчим энгийн номхон иргэдийн шарил байгаа аж. Сирийн ЗГ-ын ХМХ-үүд өөрийн зүгээс мэдээлэхдээ, орон нутгийн оршин суугчдыг дарамталж байсан алан хядагчдаас Дарайя хотыг цэвэрлэсэн гэжээ.

Н:Сөрөг хүчнийхэн өөрсдийн буруутгаж байгаа зүйлийн баталгаа болгон нас барсан хүмүүсийн цогцсыг харуулсан дүрс бичлэгийг Интернетэд тавьжээ . Энэ дүрсийг хэзээ, хаана авсан нь тодорхойгүй, Хөндлөнгийн хяналт явуулах боломжгүй.Одоо Сирид НҮБ-ын ажиглагчид үгүй. Өрнөдийнхөн болон тэдний түншүүд тэднийг зайлуулахын тулд бүгдийг хийсэн юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын дэмжлэгтэй Өрнөдийнхний энэхүү байр сууринд Орос улс харамсаж байгаагаа илэрхийлсэн. Ажиглагчид байхгүй нь мэдэгдэхүйц байна. Тэд Дарайяад ямар нэгэн үйл явдлын гэрэл гэгээ авчирч болох байлаа.

Ерөнхийлөгч Башар Асад энэхүү сөргөлдөөнийг ташуу хүлээж авлаа. Тэрээр мэдэгдэхдээ, сирийн эсрэг болон нийт бүс нутгийн эсрэг гадаадын хүчнийхний хуйвалдаанд шийдвэртэй цохилт өгнэ гэв. Энэ бол “Дайсныг хаа байгаа газраас нь ол” гэх зарчмын дагуу хий хоосон хэлсэн үг огт биш юм гэж Орос улсын ШУА-ийн Дорнодахины судлалын хүрээлэнгийн араб судлалын төвийн шинжээч Борис Долгов тэмдэглээд

«Энэ бол чухал мэдэгдэл юм. Үүнд оновчтой үр бий юм. Сирийг угсаатны болон шашны шинжээр нь нилээд хэдэн улс болгож хуваах төлөвлөгөөний тухай аль эртнээс яригдах болсон. Үүнийг яах гэж хийх байгаа юм бэ? Үүнийг Сири-Иран хоёрын холбоо, Ливаны “Хезболлах” болон түүний Палестин дахь жигүүрийг сулруулахын тулд юм» гэлээ.

Шинжээчид сирийн хямралыг өнгөрсөн зууны 80-аад оны Афганистаны дайнтай харьцуулж үзэж байна. Сирийн сөрөг хүчнийхний эгнээнд өрнөдийнхний болон Персийн булангийн сэтгэл харамгүй тусламжийг авдаг лалын хэт давруу үзэлтэнүүд олон бий . Яг л гучин жилийн өмнө Афганистаны моджахедуудын адил .

Афганы туулсан замаар явсан энэ бүх сирийн түүх хямралд хүрч, улмаар хайр найргүй дайн болж хувирав. Стратегийн дүгнэлт, судалгаа шинжилгээний хүрээлэнгийн дорно-дахины шинжээч Сергей Демиденко хэлэхдээ

«Байдал оргил өөд улам дээшээ явсаар байна. Нэрвэгдэгсдийн тоо улам ихэсч байна. Хоёр тал бүх арга барилаа ашигласааар байна. Тухайлбал, сөрөг хүчин “Аль-Жазира“ болон “Аль-Арабии”-ийн тусламжтай мэдээллийн дайн хийж байна. Тэмцэл дээд цэгтээ тулж байна. Башар Асадыг ингээд зүгээр нэг орхихгүй нь. Тиймээс Дамаскийг эзлэн авахын тулд,шинэ цус урсахыг хүлээх хэрэгтэй. Сири рүү гадаадаас цэрэг дайчид, зэр зэвсэг нийлүүлж байна. Энэ байдал нь нэг бус сар үргэлжлэнэ.

Сирийн эсрэг мэдээлийн дайны үзэгдлүүдийн нэг жишээ, сөрөг хүчнийхний зарласнаар тус улсын дэд ерөнхийлөгч Фарук аш-Шараа тэдний талд орсон явдал бөгөөд дараа нь тэр  улсаасаа гарч зугтажээ. Гэтэл өнгөрсөн ням гаригт Фарук аш-Шараа нь Дамаскад Ираны төлөөлөгчидтэй яриа хэлэлцээр хийсэн юм. Чухамдаа энэхүү арга хэмжээний сөрөг хүчнийхэнтэй тэднийг зэвсэгт тэмцлээ зогсоосон тэр цагт яриа хэлэлцэр хийх боломжтой гэх тулган шаардах бичиг гарсан юм.