Тегераны 16 дахь удаагийн ДХУ эхлэх хүртлээ шуугиан тарьсаар байв. Эдгээр нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон тус ДХУ-д уригдан оролцох зочдын нэрсийн жагсаалтыг тойрсон дуулиан шуугиан байлаа. ДХУ Ираны нийслэлд 8-р сарын 26-нд эхэлсэн боловч, уулзалтын төлөөлөгчид даваа гаригт ажилдаа орлоо.

Хөдөлгөөний ДХУ-ын үйл ажиллагаанд Пан Ги Мун юутай ч оролцоно. Ийм шийдвэрийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гаргахдаа Израиль болон еврейн нилээд байгууллагуудын эрс шүүмжлэлийг сөрөн байж гаргасан юм. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын израилийн эсрэг ээлжит мэдэгдэл тэднийг бухимдуулсан. Гэтэл Пан Ги Муны үзэж байгаагаар, ираны цөмийн хөтөлбөр болон сирийн байдлаар тус улсын удирдлагатай хэлэлцэх бас нэгэн боломжийг алдаж болохгүй.

ДХУ-ын зохион байгуулагчдад палестины удирдагчдыг урьж оролцуулахад хүндрэл гарч байлаа. Палестин нь албан ёсны улс биш ч, бүрэн эрхт төлөөлөл юм. 2007 оноос хойш ХАМАС нам Газын зурвас дээр зэвсэгт эргэлт зохион явуулсны дараа ФАТХ-ын төлөөлөгчдийг хөөн зайлуулснаар тус автоном нь хоёр хэсэгт хуваагдаж: Баруун эрэг болон Газ болсон. Эхний үед ираны эрх баригчид ХАМАС-ыг тэргүүн Исмаил Ханийг болон ФАТХ-ын Махмуд Аббас нарыг урьсан юм. Гэтэл энэ нь “Палестинд” хүчтэй бухимдал бий болгож  хэрвээ бидний дайсан Тегеранд очвол, бид  уулзалтад оролцохгүй гэж удирдагчид мэдэгджээ. Ингээд ганцхан Махмуд Аббас оролцох болсон юм.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн нь 1961 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа, энэ байгууллага аливаа цэргийн эвсэлд оролцохгуй зарчим дээр суурилагдан байгуулагдсан.Өнөөдрийн байдлаар тус хөдөлгөөнд дэлхийн 120 орон нэгдээд байна.Байгууллагын гишүүдийн дунд африк тивийн бараг бүх орон, Латин америкийн болон Азийн орнууд ордог юм. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийхнийг нэгтгэх зорилтууд бий гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн дорно-дахины тэнхимийн профессор Сергей Дружиловский тэмдэглээд

«Шинэ зорилтууд гарч ирж байна. Ялангуяа, цөмийн технологийг дэлгэрүүлэхгүй болон цөмийн технологийг эзэмших боломжийн хооронд.Энд Ирантай адил байдалд орсон тийм орнууд хуран цуглараад байна. Өрнөдийнхөнд нийцэж байгаа эсэхээс үл хамааран өөрийн орныг хөгжүүлж, үндэснийхээ сонирхолуудыг хамгаалах хэрэгтэй орнууд бол олон байгаа» гэлээ.

Тегеранд дэлхийн 120 орны тэргүүн нар хүрэлцэн ирсний 51 нь төрийн тэргүүн, ерөнхий сайд, ГХЯ-ны тэргүүн нар юм. Тухайлбал, ираны нийслэлд Сирийн ерөнхий сайд болон ГХЯ-ны тэргүүн нар хүрэлцэн ирэх юм.

Ням гаригт болсон нээлтийн ёслолын ажиллагаан дээр Иран улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-ын бүх оролцогчдод олон улсын эрхийн бүх заалтуудыг мөрдөхийг уриалсан. Харин Каир Тегеранд тус байгууллагыг даргалах бүрэн эрхээ шилжүүлсэн. Иран нь тус хөдөлгөөнийг дараагийн гурван жилд тэргүүлэх юм.