Байгал  нуурыг хамгаалахад 58 тэрбум рубль төсөвлөж гаргана. Энэ тухай “Российская газета”сонинд Орос улсын байгаль орчны сайд Сергей Донской мэдэгджээ. Хөтөлбөрийг найман жилээр тооцоолжээ. Дээрх хөрөнгөний талаас бага хувь нь нуурын усыг цэвэршүүлэхэд, харин 20 хувь нь хаягдалыг бууруулахад зориулагдах юм. Нилээд хөрөнгийг Холбооны төсвөөс, түүнчлэн бүс нутгуудын болон төсвийн бус эх сурвалжуудаас тус  бүрдүүлээд байгаа аж. Байгал нуурын нутаг дэсвгэрт 100 гаруй аялал жуулчлалын төвүүдийг нээхээр төлөвлөж байна. Байгал нуур нь Дорнод – Сибирийн өмнө хэсэгт оршдог бөгөөд дэлхийн цэнгэг усны хамгийн томоохон нөөцөд тооцогддог юм. Жил бүр Байгал нуур дээр хэдэн мянган жуулчид ирдэг бөгөөд эргийн дагуу маш их хэмжээний хог хаягдал бий болсны улмаас нуурын экологид хүчтэй заналхийлж байдаг юм.