Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр улсынхаа холбогдох байгууллагуудад болон ард түмэндээ хандан “Болавен” хар салхийг хохирол багатай даван туулахад шаардагдах урьдчилсан арга хэмжээнүүдийг авахыг уриалав. Энэ тухай хэвлэлийн нарийн бичгийн дарга пак Чон Ха мэдэгдэв. Өмнөд-Солонгосын Ус цаг уурын төвийн мэдээлснээр, энэхүү хар салхи нь тус улсын хувьд сүүлийн хэдэн арван жилд гарч байгаагүй халуун орны хүчтэй хар салхи  юм гэж Ренхап агентлаг уламжилж байна. Секундэд 50 метр хурдтай хүчтэй хар салхи японы Окинава арлуудаас цагт 15 км хурдтайгаар айсуй явна. Салхи тус улсын өмнөд эрэгт даваа гаригийн үдэш хүрэх юм. Өнөөг хүртэл Өмнөд-Солонгост 2002 оны” Руса” салхийг хамгийн хүчтэй байсан гэж үздэг юм. Тэр үед салхины хүч секундэд 33 метр байсан аж. Байгалийн сүйрлийн улмаас тус улс 246 хүнээ алдаж, 5,1 их наяд воны хохирол амсчээ.