Ираны ГХЯ-ны сайд Али Акбар Салехи НҮБ-ын бүтцийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх ёстой гэж үзэж байна. Энэ тухай ираны ГХЯ-ны тэргүүн Тегеранд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ ын нээлтийн ажиллагаан дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тэрээр шинэчлэлийн гол бүрдүүлэгч нь “арай илүүтэй ардчилсан Аюулгүй зөвлөл “байгуулахад орших болно гэв. Салехи одоогийн дэлхийн журмыг буруушаав. Сайдын ярьж байгаагаар, эдгээр нь шудрага бус, ялгаварлан гадуурахах, зэвсэгт сөргөлдөөн, хүчний болон гадаадын цэргийн хүчээр эзлэн авах зэргээр тодорхойлогдож байгаа аж. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ Тегеранд өнгөрсөн ням гаригт шинжээчдийн түвшинд болж байгаа юм.