Палестинчууд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болохын төлөө тэмцэх болно. Энэ тухай ням гаригт тус автономийн ерөнхийлөгч Махмуд Аббас “Мерец” израилийн зүүн намын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр цохон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, Израильтай энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын зарчим дээр сөргөлдөөнийг зогсоохын төлөө байдгаа батлан хэлэв. “НҮБ-ын тавьж байгаа шинэ шаардлага нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хоёрдагч хувилбар бус, харин түүнийг хэрэгжүүлэх баталгаа болж байна “ гэж Аббас тэмдэглэв. Өнгөрсөн долоо хоногт Израилийн ГХЯ-ны тэргүүн Авигдор Либерман ойрхи-дорнодын дөрөвт /Орос, АНУ НҮБ болон ЕХ/ явуулсан илгээлтэндээ Аббасыг Автономийн шинэ сонгууль явуулах замаар одоогийн албан тушаалаас нь өөрчилж болох тухай дурджээ. Орос улс Абассыг палестины хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчийн хувьд нь дэмжиж байгаагаа мэдэгдэсэн.