Египет Сирийн асуудлаар Саудын Араб, Иран, Түрк улсуудыг оруулсан хэлхээ холбооны бүс нутгийн бүлгийг байгуулах санал тавьлаа.ГХЯ-ны төлөөлөгч Амр Рушди мэдээлж байгаагаар, Сирийг хямралт байдлаас гаргах Каирын энэхүү санал нь түншүүдийг болон Дамаскийн эсрэг талынхныг нэг ширээний ард суухыг хэлж байгаа юм. Египтийн ГХЯ-ны тэргүүн Мухаммэд Камель Амр иран, саудын араб болон түркийн сайдуудтай утсаар энэ тухай ярилцажээ. Нөгөөтэйгүүр, сирийн тулгамдсан асуудал нь энэ өдрүүдэд Тегеранд ажлаа үргэлжлүүлж байгаа Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-ын хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг юм. Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мур уг арга хэмжээнд 8-р сарын 30-нд оролцоно .