Сирийн ерөнхийлөгч Башар Асад тус улсад байгаа “гадаадын хуйвалдагчдыг” ялан дийлэхээ амлав. Энэ тухай тэр дамаскад ираны төлөөлөгчидтэй хйисэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв. Асадын мэдэгдэлд сирийн ард түмэн “хуйвалдагчдад зорилгодоо хүрэх боломж олгохгүй “ тэд “ямарч үнээр хамаагүй” ялахад бэлэн байна гэв. Сири улс “өрнөдийнхний болон зарим зэргэлдээ орнуудын нэгдсэн оролдлогуудын” шургуу тэмцлийн “эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байгаа” аж. Тус улсад үргэлжилж байгаа сөргөлдөөн нь Ойрхи-Дорнодыг бүхэлд нь хамарч байна гэжээ. Сири улсад хямрал жил хагас үргэлжилж байна. Янз бүрийн сувгаар ирсэн мэдээгээр энд 8-17 мянган хүн амь насаа алджээ.