НҮБ-ын ерөнхий нарйин бичгийн дарга Пан Ги Мун Тегеранд болж байгаа Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-д оролцох бөгөөд БНАСАУ-ын Ардын дээд удирдлагын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Гамтай Солонгосын хойг дахь энх тайвны асуудлаар яриа хэлэлцээ хийх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь БНАСАУ-тай албан ёсны гэрээ хэлэлцээр хийнэ гэдгийг няцаасан юм. Пан Ги Мун тэмдэглэхдээ, Тегеранд лхагва гаригаас баасан гаригт очихоор төлөвлөж байна гэлээ. Өмнө нь мэдээлж байснаар, АНУ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад ДХУ-д оролцохгүй байхыг уйгагүй зөвлөж байсан, үүнийхээ шалтгааныг тэд Ираны талаас цөмийн зэвсгийн асуудлаар буулт хийгээгүй гэдгээр тайлбарлаж буй юм.Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ээлжит ДХУ 8-р сарын 26-ны ням гаригт ажлаа эхэлсэн бөгөөд арга хэмжээнд 120 орны төрийн тэргүүн нар оролцож байна.  ДХУ 8-р сарын 31-нд хүртэл ажлаа үргэлжлүүлнэ.