Орос улс ДХБ-ын 156 дахь гишүүн боллоо. Хорь шахам жилийн яриа хэлцэлүүд нэгэнт ард үлдлээ. Шинжээчдийн үгэнд итгэвэл ДХБ –ад элссэн явдал нь Орос улсад л хамгийн их ашигтай аж. Орос улс ДХБ –ын гишүүн болсон нь бусад улс орнуудад бас ашиг тустай гэнэ.

Оросын компаниудад гадаадын зах зээлд гарахад хялбар болж байгаа аж. Гэтэл үүнтэй зэрэгцэн Европд хэрэглэгчдийн хэрэглээг буруулахад хүргэсэн өрийн хямралтай гадаадын компаниуд оросын зах зээл рүү нэвтрэхэд хялбар болох юм. Жишээ нь, автомашины саобарыг авч үзъе л дээ. Хэрвээ Европд автомашины борлуулалт оны эхний хагас жил 7 % буурсан бол, Орос улсад 15 хувиар нэмэгдсэн. Гэхдээ европ, азийн автомашин үйлдвэрлэгчид оросын зах дээр байсаар л байгаа л даа. Тиймээс ойрын жилүүдэд нийлүүлэлт Орос улсад гаалийн татварыг бууруулсан тийм бараануудын нийлүүлт нэмэгдэх байх.

Эдгээр бараанууд бол, юуны өмнө мах, махан бүтээгдэхүүн болон сүү сүүн бүтээгдэхүүн болон жимс, ногооны зарим төрлүүд байна. Гэхдээ энэ нь татвар буулгасны дөнгөж эхний давалгаан шүү дээ. Дараа дараагийн удаа эдгээр нь ахуйн хэрэглээний цахилгаан бараа байх болно. Орчин үеийн хөгжлийн институтын зөвлөх Никита Маленниковын үзэж байгаагаар, татвар буурууласны улмаас ойрын 4 жилд хамгийн их үнэ буурах зүйл бол : «Хамгийн их хямдрах бүтээгдэхүүнд цахилгаан бараанууд, дотроо гэр ахуйн цахилгаан бараа, компьютерын техник байх юм. Энд үнийн бууралдт мэдэгдэхүйц байх болно . Эрэлт хэрэгцээтэй зарим төрлийн бүтээгдэхүүн дунджаар 15-20 хувь буурна» гэж хэлсэн.

Гэр ахуйн цахилгаан бараа болон компьютерын татвар буурах нь гадаадын нийлүүлэгчдэд ашигтай. Гэхдээ үүнд бүгд хожино гэвэл, бас тийм биш. Aplle мэтийн ийм том аваргын хувьд болон америйкийн бусад компаниудын хувьд бол оросын зах зээлд нэвтрэхэд тээглэх чулуу нь өнөөх Джексон – Вэникийн нэмэлт өөрчлөлт байх юм. 1974 онд АНУ-ын засаг захиргаа цагаачдын асуудал хязгаарлагдмал орнуудад таатай худалдаа эрхлэхэд нь саад тотгор учруулах үүднээс уг заалтыг нэмж оруулсан юм. Чухамдаа уг нэмэлт өөрчлөлт нь зөвлөлтийн иргэд цагаачлах эрхээр хязгаарлагдсантай холбоотой, ЗХУ-ын эсрэг гарсан юм. Гэхдээ бусад орнуудад бас үйлчилж байсан. Өнөөдөр байдал өөр болсон. Гэхдээ 1989 оноос хойш АНУ жил бүр уг нэмэлт өөрчлөлтийг үйлчлэхэд хориг тавьдаг, гэхдээ одоо болтол тус улс уг заалтыг хүчингүй болгоогүй юм.

Нөгөөтэйгүүр, үүнээс болж америкийн бизнес зөвхөн алдсан уу, гэхээс огтихон ч хожоогүй. Учир нь Европ болон Азийн компаниудын одоо аваад байгаа тийм давуу талуудыг Жексон – Веникийн нэмэлт өөрчлөлтүүд нь олгодоггүй . Энэ тухай “ Үндэсний ирээдүй” сангийн зөвлөлийн тэргүүн Алексей Кузьмин ингэж ярьж байна: «Оросын зах зээл бол маш том, нөсөр шүү дээ. Өмнө нь гаалийн татвартай байсан эдгээр зах руу америкийн компаниуд өмнө нь тэмүүлдэггүй байсан. Европчууд ч тэр, солонгосчууд ч тэр. Өнөөдөр эдгээр зах зээл рүү европчууд, солонгосчууд, цаашид магадгүй америкчууд нэвтрэх гэж оролдож мэдэх юм. Гэтэл зах зээл чинь эзлэгдчээд байна . Энэ бол шинэ зах зээл эзэмшихээс илүү хэцүү» гэж хэлсэн.

Гэхдээ энэ бол ёстой америкчуудын толгойны өвчин байх ёстой. Харин Орос улсын хувьд гэвэл, ДХБ-д элссэн нь нилээд хугацаа өнгөрсний дараа маш эерэг болох нь нотлогдоно. Энэ нь Дэлхийн банкны тооцоолсноор, Орос улсын ДНБ 10 гаруй хувиар нэмэгдэх буюу 215 тэрбум доллароор өсөх юм. Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яам үүнээс арай доогуур тоо баримтыг гаргаж байгаа юм. Гэхдээ тус яамны үзэж байгаагаар, ДХБ-д элссэний үр ашиг нь “ төвийг сахисан - эерэг” байх аж.