Орос улс долоо хоногийн дараа АТЭС хүлээж авахад бэлэн болоод байна. Чуулганыг зохион явуулахад оруулсан хүч хөрөнгийг ДХУ- ын дараа Орос улсын эдийн засагт найдвартай зардлаа нөхөх болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Долоо хоногийн дараа нээгдэх АТЭС-ийн ДХУ ын бэлтгэл ажил өндөрлөж, Владивосток хот зочин гийчдээ хүлээж авахад бэлэн болоод байна. ДХУ –д оролцогчид 9-р сарын 2 ны өдрөөс хүрэлцэн ирэх юм. Уулзалтыг зохион явуулахад нөсөр ажил хийгдсэн: Чуулганы гол арга хэмжээнүүд явагдах Русский арлыг эх газартай холбох хоёр гүүрийг барьж байгуулсан. зочид буудлууд, кафе, онгоцны буудлын цогцолбор зэрэг 50 гаруй төрөл бүрийн объектуудыг шинээр барьжээ.

Владивостокийн ДХУ Орос улсын АНД бүс нутгийн улс орнуудтай хэлхээ холбоог бэхжүүлэхэд нөлөөлөх болно гэдэгт ОХУ ын ГХЯ ны Дипломат академийн дорнодахины судалгааны төвийн удирдагч Андрей Володин итгэлтэй байна: “Энэ бол урагштай нэг алхам бөгөөд маш чухал алхам гэж үзэж байна. Яагаад гэвэл, эцсийн эцэст Орос улс байгаль, түүхээс заяагдсан Өрнөд, АНД бүс нутгийн хооронд гүүр болох үүргээ хэрэгжүүлэхээр шийдсэн. Харин үүнээс хойш манай Алс-Дорнодыг дэлхийн хамгийн орчин үеийн бүс нутагтай илүү ойртуулахад улстөрийн шийдэлүүд шаардагдах болно» гэж хэлсэн .

Үүнд 9 –р сарын 7-8 нд зохиогдох ДХУ болон 8-9 нд болох улс-орнуудын тэргүүн нарын ДХУ чухал үүрэгтэй юм. Улстөрийн болон эдийн засгийн чухал үйл явдлууд болоод уг арга хэмжээ зохион явагдах газар нь дэлхийн ХМХ –үүдийн анхаарлын төвд байна гэж ШХАБ ын ажил хэрэгч клубын захирал Денис Тюрин ийн ярьж байна: «Одоо дэлхийн улс орнуудын тэргүүн нарын уулзах хамгийн эрчимтэй хөгжиж байгаа чуулганы хувьд Владивосток хот дэлхийн нэр хүндийг олж авна. Мэдээж хэрэг, гэсэн өнгөрсөн жил ДХУ зохиогдсон Йокогама болон Гонолулагаас хавьгүй хоцорч яваа ч гэсэн, ДХУ ын дараа Владивостокийн нэр хүнд илэрхий өснө» гэж хэллээ.

Владивостокийн арга хэмжээнүүдэд бэлтгэх ажилдаа тус хотын эрх баригчид нарийн ширийн бүх зүйлийг хүртэл тооцоолжээ. АТЭСийн гишүүн орнуудын тэргүүн нарыг, Владивостокийн зочид гийчдыг агаараас, уснаас болон хуурай газар дээр байнга хамгаална.

Орос улсын даргалж байгаа энэ жилийн томоохон эдийн засаг, улстөрийн арга хэмжээнд оруулсан хөрөнгө, хүч шинжээчдийн үзэж байгаагаар тун удахгуй өртгөө нөхөх аж. АТЭС- ийн ДХУ нь оросын Алс-Дорнодыг бүс нутгийн томоохон боомтын жишээн дээр харуулах боломж болж байгаа юм. Орос улсын Владивостокд улстөрийн удирдагчид болон АНД бүс нутгийн бизнес эрхлэгчид оролцох эдийн засгийн хамтын ажиллагааны ДХУ –ыг тохиолдуулан тус хотод капитал засвар хийсэн нь Владивосток хотыг АНД бүс нутгийн ирээдүйтэй хамтын ажиллагааны төв болгох бүх боломжуудыг нээж байна.