2012 оны 10-р сард ОУСС руу нисэх Drаgon хөлгийн хувийн “арилжааны” анхны нислэг болно. Энэ тухай НАСА гийн тэргүүн Чарльз Болдены хэлснийг иш татан америкийн ХМХ үүд уламжилжээ. 2008 оны 12 –р сард Drаgon капсулын өмчлөгч Space X компани нь НАСА –тай ОУСС –д 12 удаа ачаа хүргэх гэрээг байгуулсан . Болдены ярьж байгаагаар, Space X нь ОУСС –руу ачаа тээвэрлэхэд бэлэн болоод байгаа. Өнгөрсөн 5 –р сард Drаgon ОУСС руу нислэг хийсэн, гэвч энэхүү нислэг нь туршилтын байсан гэж уг мэдээлэлд дурджээ. Ташрамд сонирхуулахад, Space X компани нь ОУСС руу хөлгөө нисгэсэн анхны хувийн компани болсон бөгөөд өмнө нь ОУСС-д орос, америк, европын болон японы төлөөлөгчид очиж байсан юм.