Пума буюу хар ирвис америкийн Невада мужийн казинод нэвтэрхийг завджээ. Уг явдлын улмаас хохирсон хүн үгүй. Казинод байсан хүмүүсийн ярьж байгаагаар, хар ирвис залуу насны бөгөөд ибеийн жин нь 45 кг орчим аж. Өглөө эрт байшинд орох гэж оролдсон боловч, эргэлдэдэг хаалганы учрыг олж чадаагүй аж. Үүний дараа пума ойр хавийн худалдааны төвийн барилганы дор нуугджээ. Тухайн газар дээр ирсэн амьтдыг хамгаалагчид пумаг зөөвөрлөхөд аюулгүй болгох үүднээс тарилга хийжээ. Хар ирвисийг Невадагийн их сургуульд судалгааны чиглэлээр ашиглахаар шилжүүлэхээр төлөвлөж байна.