Сүүлийн арван таван жилийн хамгийн хүчтэй “Болавен” хар салхи ойртож байгаагийн улмаас ны улмаас Японы Окинава арлын Наха онгоцны буудал хаалгаа бариад байна гэж орон нутгийн ХМХ –үүд мэдээлж байна. Одоогийн байдлаар хар салхи японы Окинава мужаас баруун-хойд хэсэгт цагт 20 км хурдтай айсуй байна. Хар салхины төвийн хүч 960 гетопаскаль байна. Хүчтэй хар салхийг секундэд 50-70 метр хурдтай хуйлраа салхи дагалдаж явна. Давалгааны өндөр 10 метр хүрэх эргэ хавийн дүүргүүдээс хүмүүсийг албадан нүүлгэн шилжүүлж байна. Сүйрлийн гол цохилтыг Окинава арлуудад ням гаригийн үдээс өмнө хүлээж байна. Цаг уурчдын урьдчилсан мэдээгээр дараагийн 24 цагийн дотор 800 хүртэл мм хур тундас орох аж. Япон улсад ийм төрлийн хар салхи 2005 онд гарсан. Тэр үед “Наби” хар салхины улмаас тус улсад 22 хүн амиа алдсан.