Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ ираны нийслэл Тегеранд хотод өнөөдөр нээгдэж байна. 6 хоногийн турш Тегеран 16 дахь удаагийн энэхүү чуулганд оролцогч цэргийн блокд оролцохгуй зарчмаар эвлэлдэн нэгдсэн улс орнуудын тэргүүн нарыг хүлээж авна. ИСНА мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар, ням гаригт шинжээчдийн түвшингийн уулзалтууд эхлэх аж. Төрийн болон засгийн газрын тэргүүн нарын уулзалт нилээд хожуу явагдана. Энэ удаагийн ДХУ -нд дэлхийн 50 гаруй орны ерөнхийлөгч, эзэн хаан болон засгийн газрын тэргүүн нар хүрэлцэн ирэх төлөвтэй байна. ИРНА агентлагийн уалмжилж байгаагаар, тус ДХУ –д дээр хэлэлцэх чухал сэдвүүд ираны цөмийн хөтөлбөр, сирийн мөргөлдөөн болон сирийн хүний эрхийн асуудалтай холбоотой асуудлууд байх юм. Ираны ГХЯ ны албан ёсны төлөөлөгч Рамин Мехманпарастын уламжилж байгаагаар, Тегеран сирийн байдлыг энхийн аргаар зохицуулах бүхнийг багтаасан төлөвлөгөө гаргаж ирэх аж. “Манай энэхүү санал нь ухаалаг, оновчтой, бүх талын байх бөгөөд үүнийг няцаахад хүнд байх болно “гэж тэмдэглэв. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-нд НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги мун оролцоно.