АНУ-ын сансрын одон орон судлаач, анх Саран дээр буусан сансрын нисгэгч Нил Армстронг 83 настай таалал төгсчээ. Энэ тухай Рейтер агентлаг мэдээлжээ. Сансрын нисгэгчийн үхлийн шалтгаан нь 8-р сарын эхэнд хийсэн зүрхний мэс заслын дараах хүндрэл болжээ. АНУ ын ерөнхийлөгч Барак Обама одон орон судлаачийн нас нөгчсөнд эмгэнэл илэрхийлж, түүний хийж бүтээсэн гайхамшигтай гавъяа зүтгэлийг цохон тэмдэглэв.Түүний ярьснаар, Нил Армстронг нь “ америкийн гайхамшигтай агуу их баатруудын нэг бөгөөд тэр зөвхөн манай үеийн төдийгүй бүх цаг үеийн баатар мөн “гэв. Нил Олден Армстронг 1930 оны 8-р сарын 5 нд Огайо мужийн Вапаконета хотод төржээ. Солонгосын дайны нисэгч тэр, 1956 оноос НАСА –д ажиллах болсон юм. Эхний үед тэр туршилтын онгоцнуудын, турших нисэгчээр ажиллаж байв. 1966 оны 3-р сард Армстронг Gemini8 хөлөг онгоцны багийн ахлагчаар сансарт ниссэн. 1969 оны 7-р сарын 20-21 нд хийсэн сансрын нислэгийн Саран дээрх багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч Нил Армстронгоос гадна Эдвин Олдрин байсан . Армстронг нь саран дээр хөл тавьсан анхны хүн юм. “Хүний хувьд бяцхан алхам боловч, хүн төрөлхтөний агуу их үсрэлт “ гэж өөрийн саран дээр хийсэн аялалыг тэр ингэж нэрлэж байв.