Элстэй хотын Халимагийн их сургуульд хичээлийн шинэ жилд гадаадын 10 гаруй орны 150 гаруй оюутан суралцана. “Интерфакс” агентлагт тус их сургуулийн элсэлтийн комиссийн нарийн бичгийн дарга Елена Сарановагийн ярьснаар, ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны томилолтоор Монгол, Хятад, Бенин, Заир, Мали болон Иракийн болон бусад орнуудын оюутнууд суралцах аж. Хамгийн их оюутан тус их сургуулийн хэл шинжлэлийн факультетэд болон тусгайлан халимаг, солонгос хэлний ангид суралцах юм.