Хятадын Харбин хотын Хэйлунцзян мужид гүүр нурж унасны улмаас гурван хүн амь насаа алдав. Уг явдал гарах үед гүүрэн дээр дөрвөн ачааны машин явж байжээ. Тэдгээр машинууд ачаатай байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Болсон явдлыг хоёр хувилбараар үзэж байгаа бөгөөд нэгд, гүүрийг барьж байгуулахдаа горимыг зөрчсөн, хоёрт, түүний хүчин чадлыг давуулсан. Сунгари голыг гатлах гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны 11-р сард дууссан бөгөөд 286 сая долларын өртөгтэй болжээ. Энэ бол 2011 оны 7-р сараас хойш хятадад гарсан ийм төрлийн 6 дахь тохиолдол юм.