Сирийн арми тус улсын томоохон хот Алеппог бараг чөлөөлөөд байна. Сирийн чөлөөт армийн дайчдыг Дамаскийн орчмоос шахан гаргаж байна. Гэтэл Өрнөдийн орнууд цаашдын өрнөлийг зөвхөн одоогийн дэглэмийг түлхэн унагахад л харж байна. Уг сэдвийг АНУ болон Түрк улсууд тусгай хуралдаан дээр хэлэлцжээ. Москва болохоор Сирийн дэд тэргүүнтэй яриа хэлцээ хийсэн ба шал өөр замын тухай ярилцсан.

Анкарад “шуурхай мэдрэмжийн бүлгийн” анхны уулзалт боллоо. Хуралд Түркийн ГХЯ-ын дэд тэргүүн Халит Жевик болон Анкара дахь АНУ ын Элчин сайд Элизабет Жонс нараас гадна америкийн болон түркийн цэргийнхэн оролцов. Уулзалтанд оролцогчид ямар шийдвэр гаргасныг зарлахгүй аж. Гэхдээ яриа хэлцэлийн үеэр ерөнхийлөгч Башар Асадын огцорсны дараа тус улсын ирээдүйд их анхаарал тавьж байгаа нь тодорхой болсон юм. Барак Обама хэрэв Сири улс химийн болон биологийн зэвсэг хэрэглэх тохиолдолд тус улсад цэргээ оруулж болзошгүй тухайгаа анхааруулсан.

Нөгөөтэйгүүр, өмнө нь дотоодын сөргөлдөөнд химийн зэвсэг хэрэглэх боломжийг Сирийн ГХЯ-ны төлөөлөгч Жихад Максиди эрс үгүйсгэсэн юм. Тэрээр хэрвээ Дамаск руу гаднаас түрэмгийлэх тохиолдолд химийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж ойлгуулсан. Гэхдээ өөр нэг аюул байгаа нь химийн болон биологийн зэвсэг сөрөг хүчнийхний гарт орж магадгүй юм.

Одоогоор Сирийн иэрх баригчид химийн зэвсэг найдвартай хадгалагдаж байгаа гэж баталгаа өгч байна гэж ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов тэмдэглээд «Бид өөрийн зүгээс сирийн засгийн газартай ажил явуулж, энэхүү асуудлыг гарган тавьж түүндээ баттай хариу авсан. Тэд зэвсгийг найдвартай, баталгаатай хадгалхад бололцоотой бүхнээ хийнэ гэж амласан. Гэвч Сири улс нь маш хүнд байдалд байгаа гэдгийг тооцон үзэх хэрэгтэй юм. Сөрөг хүчнийхний дунд террорист үл бүтэх хүмүүс тухайлбал, “Аль-Каидагийнхан” байгаа гэдэг бол хэн бүхэнд тодорхой болсон. Хэрвээ ямар нэгэн ажиллагааны дүнд химийн зэвсэг террористуудын гарт ордог юм бол үйл явдал маш их хүчтэй өрнөх болно» гэлээ.

Эдгээр тулгамдсан асуудлуудыг арилгах хамгийн энгийн зам сирийн мөргөлдөөнийг зогсоож, Дамаск, сөрөг хүчний хооронд улстөрийн яриа хэлцэлийг эхлүүлэх юм. Өнгөрсөн долоо хоногт Сирийн шадар сайд Кадри Жамиль Москвад ирсэн юм. Уулзалт дээр олон асуудлаар ярилцсаны дотор сирийн сөрөг хүчний томоохон бүлэглэл болох Сирийн Үндэсний зохицуулах хорооны санаал санаачлагын тухай яригдсан. Төлөвлөгөө нь хүчирхийллийг сөргөлдөөний бүх талууд зогсоох ёстой бөгөөд улс төрийн хоригдлууд болон барьцаалагдсан хүмүсийг чөлөөлж, засгийн газар болон сөрөг хүчний хооронд яриа хэлэлцэлийг эхлүүлэхэд оршиж байгаа юм.

Сергей Лавровын ярьснаар, үндэсний эвлэрлээс өөр зам үгүй юм. «Энэ нь 6-р сарын 30-нд Женевт болсон гадаадын тоглогчдын уулзалтын “Үйл ажиллагааны хэсгийн” хүрээний үр дүнд бүрэн нийцэж байгаа юм. Урьдын адил энэхүү тохиролцоо нь эрэлт хэрэгцээтэй байгаа. Энэ утгаараа сирийн дотоодын сөрөг хүчний томоохон нэгдлийн санал санаачилга урагш явж байгаа бөгөөд бидэнд урам хайрлахын зэрэгцээ цааш энэ замаар хөдлөх боломж олгож байна» гэж С.Лавров хэллээ.

Долоо хоногийн дараа сирийн асуудал хариуцсан НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн албан тушаалд алжирын дипломат Лахдар Брахими ажиллах болно. Түүний энхийг сахиулагч болох хамгийн гол болзол бол олон улсын хамтын нийгэмлэгээс түүний үйл ажиллагааг бүрэн дэмжих явдал юм. Чухамдаа Кофи Аннаны огцрох болсон явдал нь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх түүний үйл ажиллагааг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн дүүрэн дэмжээгүй юм.