Энэтхэгийн цөмийн цэнэглэгч тээх чадвартай “Притхви-II” баллистик пуужингийн туршилтыг өнөөдөр утс улсын Орисса мужийн “Баласор” полигон дээр амжилттай туршжээ. Энэ тухай “Таймс оф Индиа” сонин уламжилжээ. Есөн метр урт “Притхи-II”пуужин бага зайны бөгөөд шингэн түлшээр цэнэглэгддэг. Пуужин 500 кг жинтэй цэнэгийг 350 км хүртэл зайнд тээх чадвартай.