Америкийн улсуудын байгууллага гадаадын дипломат байгууллагуудын халдашгүй бүрэн эрхийн зарчмын төлөө байгаа байр сууриа илэрхийлэв. Энэ тухай Би-би-си мэдээлэхдээ,тус байгууллагын тусгай чуулган дээр Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яамнд орогнож байгаа асуудалтай холбогдуулан Эквадорын санаачилгаар хүлээн авчээ. Ассанж нь Шведэд шилжигдэхгүйн тулд тус улсаас улстөрийн орогнол хүссэн юм. Түүнийг Шведын эрх баригчид хүчингийн чанартай гэмт хэрэгт бурутгаж байгаа юм. Ассанж Швед улс түүнийг Викиликс сайтын үйл ажиллагаанаас болж АНУ-ын талд шилжүүлнэ гэж болгоомжилж байдаг юм. Нөгөөтэйгүүр, Эквадор нь британий хүчнийхэн Ассанжийг хүчээр баривчилж болзошгүй гэж сэрэмжилж байна. Их Британи эдгээр сэрэмжлэлүүд нь ямарч үндэслэлгүй гэжээ. Америкийн улсуудын байгууллагын мэдэгдэлд, Их Британи болон Эквадорыг маргаантай асуудлыг яриа хэлэлцэлийн замаар шийдвэрлэхийг уриалжээ.