Орос улсад шилжин суурших үйл ажиллагааг удирдах систем нь шинэчдэгдэн боловсронгуй болох ёстой гэж Путин Үндэстэн хоорондын харилцааны зөвлөлийн Саранскд болсон хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тухайлбал, хөдөлмөрийн шилжин суурьшигчдын болон тэдний хүүхдүүдэд зориулан төрийн дасан зохицох сүлжээ байгуулахыг санал болгов. Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, Орос улсад бусад орнуудын адил өнөөдөр шилжих хөдөлгөөний асуудал чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэдгээрийн эерэг чадавхийг ашиглах ёстой юм. Ингэхдээ Путин хөдөлмөрийн ажлын шилжин суурьшигчдад зориулан зүй ёсны нөхцөл байдлыг бүрдүүлж, тэдний эрх чөлөөг хамгаалах ёстой гэв. “Нөгөөтэйгүүр, шилжин суурьшигчид нь орос улсын хууль дүрмийг сахих ёстой бөгөөд уламжлал ёс заншил, соёл болон тэдний байгаа бүс нугтийн сахилгын хэвийн хэмжээг хүндэтгэх ёстой” гэв. Түүний ярьснаар, ийм харилцан хүндэтгэл нь зөвхөн зохицолд хүргэх болохоос угсаатны хаалттай бүлгүүд бий болгоход биш юм.