”Оросын дуу хоолой” радиогийн дуу хөгжмийн булангаар Оросын ардын жүжигчин Лариса Долинагийн уран бүтээлтэй танилцуулахаар бэлтгэлээ. Түүнийг эх орны эстрадын шилдгүүдийн нэг, жаазын вокалын техникийг гайхамшигтай эзэмшиж чадсан, хосгүй дуучин гэж ярих нь олонтоо байдаг.

Ларисагийн эх, эцэг даруухан амьдралтай, жирийн нэг гэр бүл байжээ. Гэхдээ тэд хайртай охиндоо дуртай зүйлийг нь бэлэглэх боломж гаргадаг байжээ. Магадгүй ийм бэлгийн нэг нь охиныг ирээдүйн мэргэжлээ сонгоход нь чухал үүрэг гүйцэтгэсэн байж болох юм.Лариса хөгжмийн сургууль төгссөнийхээ дараа Москвагийн Гнесиныхний /Гнесиныхний/ нэрэмжит хөгжмийн их сургуулийн эстрадын дуучны ангийг дүүргэсэн. Лариса Долина маш олон бишрэн шүтэгчидтэй. Тэд түүнд жааз дуучных нь хувьд хайртай байдаг бол, зарим хүзмүүс түүний эстрадын дуулсан дуунуудад нь илүү хайртай байдаг. (Дуу)

Та бүхэн Лариса Долинагийн дуулсан “Чамайг хайж байна” дууг сонслоо. Энэ дууг хөгжмийн зохиолч Александр Зацепин, яруу найрагч Леонид Дербенев нар зохиосон юм. Энэ дуунд ирээдүйн нэгэн зураач, дундад зууны үеийн хааны охин хоёрын мөрөөдөл хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм.

Оросын эстрадын алдартай дуучны хоолой 70 гаруй уран сайхны болон хүүхэлдэйн кинонуудад дуугардаг. Дуучин эмэгтэй нилээд хэдэн хөгжимт кинонуудад тоглосон тухайлбал, түүний тоглосон “Бид ба жааз” кино юм. Дуучны уран бүтээлийн зам жааз хөгжмөөс эхэлсэн. Лариса Долина ЗХУ-ын жааз брендүүдийн тод өнгө будагт гайхалтай зохицсон юм.

Одоо та бүхэнд Лариса Долинагийн дуулсан “Бид ба жааз” киноны дууг сонсгоё. (Дуу)

1980-аад оны хоёрдугаар хагаст бас нэгэн поп – бурхан Лариса төрсөн юм. Чухмадаа тэр үед Лариса Долинагийн урын санд хөгжмийн зохиолч Виктор Резниковын дуунууд орж ирсэн юм. Тэр дуунууд нь одоо хүртэл нэрд гарсан хэвээр бөгөөд олон хүмүүс концертын хөтөлбөрүүдэд дуучин бүсгүйд дуулахыг хүсдэг юм. Ингээд Виктор Резникийн “Мөсхөн” дууг сонсоно уу?(Дуу)

Долинагийн зан чанарын мөн чанар бол аливаа саад бэрхшээлийг даван туулахад оршдог. Тэр олсон амжилтандаа тайвширч сэтгэл амар үлддэггүй. Тэр байнга цааш тэмүүлдэг. Эхэлсэн ажлынхаа ард заавал гардаг гайхалтай чанар түүнд бий. 2000 оны эхээр Долина жааз руу буцаж ирэхээр шийдсэн. Нэртэй саксофонч Игорь Бутманы найрал хөгжмийн хамт тэр “ Жаазын багт наадам” гэх гайхалтай хөгжмийн хөтөлбөрийг бэлтгэсэн бөгөөд энэ нь эх орны шоу-бизнесийн түүхэнд том үйл явдал болсон юм.