Орос улсын ГХЯ-ын тэргүүн Сергей Лавров НҮБ-ын болон АОЛ-ийн шинэ тусгай төлөөлөгч Лахдар Брахимид Москва сирийн сөргөлдөөнтэй талуудын хооронд улс төрийн яриа хэлэлцэл явуулахын төлөө байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлэв. Баасан гаригт утсаар ярилцахдаа Лавров Сирид цус асгарч буйг нэн даруй зогсоохын төлөө байгаагаа илэрхийлээд, сөргөлдөөнтэй талуудын хоорондын яриа хэлэлцэлийг эхлүүлэхдээ Кофи Аннаны “замын зургийг ” болон 6-р сард Женевт хуралдсан Сирийн “Үйл ажиллагааны хэсгийн” хамтарсан мэдэгдэлийг үндэс болгох нь зөв зүйтэй юм гэв. Брахими ийм хандлагыг зөвшөөөрөв. Тэрээр тус улсын байдалд нөлөөлж болох аль ч талыг хасалгүй, сирийн бүх талуудтай болон төрийн байгууллагуудтай ажиллах төлөвтэй байгаа гэв.