Ливаны зэвсэгт мөргөлдөөнд Москва түгшиж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан талуудыг эвлэрэхийг уриалжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ баасан гаригт мэдэгдэл хийв. Асуудлыг нийт үндэстний өргөн яриа хэлэлцэлээр дамжуулан бүх улс төрийн болон шашны бүлэглэлүүдийн сонирхолыг тооцон шийдвэхлэх нь чухал гэж тус байгууллагын мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Ингэж Ливаны ардчилсан, нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж болох юм гэж мэдэгдэлд дурджээ. Ливаны дотоод асуудалд аливаа хөндлөнгийн оролцоо байж болошгүй юм. Хэдэн өдрийн турш Ливаны хоёрдахь том хот болох Трипольд мусульман-алавитүүд болон суннитуудын хооронд зөвсэгт мөргөлдөөн намжихгуй байна. Тэнд 13 хүн амь үрэгдэж, 160 орчим хүн шархаджээ.