Египтийн нийслэл Каир хотноо баасан гаригийн үдэш ерөнхийлөгчийн ордон руу дайралт хийхийг завдлаа. Уг ордны газар дээр тэд эсэргүүцлийн суулт хийхээр төлөвлөж байжээ. 150 орчим хүн ордны хашааг давах гэж оролдсон боловч, армийнхан тэднийг таслан зогсоожээ. Хүчнийхэн жагсагчдыг тарахыг уриалж байна. Эсэргүүцлийн жагсагчидтай ярилцахаар улсын аюулгүй байдлын нэг офицер гарчээ. Уг явдал нь нь тийм их хүчтэй мөргөлдөөнд хүргээгүй байна. Өмнө нь ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхны болон түүнийг эсэргүүцэгчдийн талын хооронд мөргөлдөөн болсны улмаас хотын төвд 7 хүн хохирол амсчээ. Ийм эмх замбараагүй байдал Александрия хотод болжээ. Гарбия мужид исламист намын байр руу дайрсны улмаас нэг офицэр хохирол амссан. Египтийн томоохон хотуудад баасан гаригт “Мусульманы ахан дүүсүүд” болон ерөнхийлөгч Мурсигийн төлөөлөгчдийн эсрэг жагсаал болж өнгөрлөө. Эдгээр жагсаал нь төрийн тэргүүн сонгогдсон хоёр сарын хугацаанд анх удаагаа болсон юм. Эсэргүүцэгчид нь Мурсигийн бодлогод сэтгэл дундуур байгаа бөгөөд, тэд исламистүүд ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн арга барилын олон зүйлийг давтаж байна гэж үзэж байгаа аж.