Иран төлөөлөгчдийн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ төлөөлөгчидтэй Венад хийсэн яриа хэлцэл үр дүнгүй болжээ. Энэ тухай баасан гаригт Франс пресс агентлаг МАГАТЭ-гийн төлөөлөгчдийн ярьсныг иш татан уламжилжээ. “Гэрээ хийхэд мэдэгдэхүйц ялгаа саад болж байна гэж “агентлагийн ираны цөмийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн ерөнхий шинжээч Герман Накертц цохон тэмдэглэв. Яриа хэлэлцэлийн шинэ үе шатыг явуулах талаар хараахан яригдаагүй байна. Рейтер агентлагийн мэдээлж байгаагаар, Тегеран нь яриа хэлэлцэлд дэвшил гарсан боловч, хоёр талын үзэл бодлын ялгаа хадгалагдсаар байна гэж үзэж байгаа ажээ. АНУ болон Өрнөдийн нилээд хэдэн орнууд болон Израиль Ираныг цөмийн зэвсгийг бүтээж байгаа гэж сэжиглэж байгаа юм. Тегеран 20 % уран баяжуулж байгаа гэдгээ үгүйсгэхгүй байгаа бөгөөд атомын хөтөлбөрийг эрчим хүч үйлдвэрлэхэд чиглэгдсэн гэж үзэж байгаа юм. НҮБ болон МАГАТЭ Тегераныг цөмийн хөтөлбөрөө ил тод болгохыг шаардаж буй юм.