Америкийн Ангараг дээр явагч төхөөрөмж Улаан нүдэн гариг дээр амжилттай явсан төдийгүй, мөн өрнөдийн ХМХ-үүдийг шинжлэх ухааны мэтгэлцээнд хүргэсэн нилээд хэдэн сонирхолтой гэрэл зургуудыг эх дэлхий рүү илгээсэн гэж сэтгүүлчид батлан хэлэв. Сэтгүүлчдийн хэлж байгаагаар, зураг дээр яг л нөгөө нисдэг таваг дүрээрээ байжээ. Энэ нь Ангараг гаригийн манан дунд байгаа тэдгээр олон цэгүүдийг харь гаригийнхны тээврийн хэрэгсэл мэтээр хүлээн авч бас болох юм. Гэхдээ гэрлийн үзэгдэлүүдийг судлаач эрдэмтэд өөрөөр үзэж байна. Тэдний үзэж байгаагаар, эдгээр нь “Къюорисити” төхөөрөмжийн цахим камерын дурангийн ялимгүй гэмтлээс болсон юм уу, эсвэл ангараг гаригийн тоос байж магадгүй аж.