Сөүлийн шүүх Өмнөд Солонгост “Самсунг” болон “Эппл” бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлах шийдвэр гаргав. Ингэхдээ эдгээр компаниуд зохиогчийн эрхээ харилцан зөрчсөн гэжээ. Шүүгчдийн хийсэн дүгнэлтээр компани тус бүр бусдын технологийг зөвшөөрөлгүй хуулбарлаж байсан. Тухайлбал, “Айпэд”, “Айфон” болон “Эппл” болон үүнтэй ижил төрлийн “Самсунг"-ийн “ Гэлэкси”- гар компьютерүүд аж. Хоёр аврагын нэн шинэ бүтээгдэхүүнүүдийг хориглосон байна. Компаниудын хооронд патентын дайн нэг бус жил явагдаж байгаа юм. Дэлхийн гар утасны болон гар компьютерын зах зээлийн тэргүүн байрын төлөө Өмнөд-Солонгосын “Самсунг”, америкийн “Эппл”-ийн гол өрсөлдөгч юм.