8-р сарын 29-нд Бээжинд япон-умард-солонгосын ЗГ хоорондын зөвлөлдөх уулзалт явагдах ёстой. Анхны уулзалт 2006 онд болсон. Энэ бол Япон улсын хувьд БНАСАУ-тай хурцадмал харилцаагаа бууруулах боломж төдийгүй,Пхеньяныг шахамдуулалгүй шинэчлэлд түлхэж болох чухал боломж юм.

Одоо Япон-Умард Солонгосын хоорондын ЗГ-ын харилцаа сэргэж байгаа бөгөөд 2006 онд БНАСАУ-ыг цөмийн туршилт хийснийг эсэргүүцэж Токио цуцалсан. БНАСАУ цөмийн пуужингийн зэвсэг гарч ирсэн тухай мэдээг Япон улс их хүчтэй заналхийлэл гэж хүлээж авсан. Ингэхдээ энэхүү байдлыг үнэлж дүгнэхдээ японы шинжээчид оросын зарим мэргэжилтнүүдийн үгийг сонсох нь зүйтэй байсан.

Тэдний үзэж байгаагаар, 2000 оны эхээр АНУ Умард Солонгос цөмийн бөмбөг бүтээх ажлыг идэвхижүүлэхэд хүргэсэн. Тэд МАГАТЭ-гийн хяналтанд дор БНАСАУ-д АЦС барьж байгуулах ажлыг чухамдаа унагасан. Ингэхдээ Пхеньяныг нууцаар уран баяжуулж байгаа гэж буруушаасан. АНУ-ын болон тэдний түншүүдийн даралтан дор БНАСАУ-ын удирдлагад байгаа хуучны үзлийг баримтлагчид болон одоогийн харцаганууд эхэлсэн эдийн засгийн шинэчлэлүүдээсээ буцаж эхэлсэн.

Харин одоо тэдэнд хоёрдахь боломж гарч байна. Тэр нь БНАСАУ -ын шинэ удирдагч хятадын загвараар шинэчлэл хийхийг санаархаж байгаатай холбоотой юм. Энэ тухай Ким Чен Ын улс төрийн чухал албан тушаалуудаас хуучирхаг үзлийг баримтлагч нарыг огцруулж байгаа нь цэргийнхний байр суурийг илт сулруулж байна. Оросын шинжээчдийн үзэж байгаагаар, шинэ шинэ удирдагчийн тойрон хүрэээлэгчдийн дунд тус улс дан ганц эдийн засгийн болон хүмүүнлэгийн тусламжинд мөнх найдаж болохгүй гэдгийг цөөнгүй хүн ойлгож байна.

Шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна, ялангуяа ажиллах хүчний хямд төсөр өртөгтэй зах нь гадаадын комданиудын сонирхолыг татаж болно. Мэдээж хэрэг, юуны түрүүнд өмнөд-солонгос болон хятадын компаниуд урьтаж нэвтрэнэ. БНАСАУ-д ОХУ ч сонирхолтой байгаа юм. Мэдээж хэрэг, Японд умардын зах зээлийн ийм боломжийг алдах нь тэнэг хэрэг болно. Тэгээд Пхеньян ч японы хөрөнгө орууллатын тухай мөрөөдөж байгаа байлгүй.

Энэ бүгдийг нягтлан үзээд 8-р сарын 29-нд товлоод байгаа Умард-Солонгосын зөвлөлдөх уулзалт нь хоёр талын харилцааг сайжруулах чиглэлд онцгой утга учиртай болоод байна. Хамгийн гол нь энэхүү уулзалт нь 2000-оны эхэнд болсон шиг сүүлчийнх бүү байгаасай. Тэр үед Ким Чен Ир Японы удирдлагатай идэвхитэй яриа хэлэлцээ хийж байсан гэдгийг сануулая. Дзюнъитиро Коидзуми Пхеньянд хийсэн албан ёсны айлчлалын дараа Ким Чэн Ир 1970-аад онд умардын тусгай албаныхан хулгайлсан япон улсын иргэдийг буцаасан юм.Тэд үүнийг Япон улс үнэлэн үзэж эдийн засгийн болон хөрөнгө оруулалт хийнэ гэж найдсаных бизээ.

Гэтэл огт өөр зүйл болсон. Ким Чен Ир тэдний хулгайлагдсан бүх иргэдийг буцаагаагйү болон нас барсныг гэрчлэх хөдлөшгүй баримт үгүй гэж япончууд омогдоход хүрсэн. Японд хулгайлагдсан хүмүүсийг буцаадаггүй гэдгийг Японд илгээсэн умардын тагнуулчдаар мэдэх аж. Токио Пхеньяныг хулгайлагдсан хүмүүсийн тулгамдсан асуудлаар хатуу дарамталж байсны улмаас энэхүү хүчин зүйл нь япон-умард солонгосын хоорондын харилцааг хэвийн болгосон юм.

Одоо  асуудал дахин гарч ирэх нь зайлшгүй юм. Мөн Токио болон Пхеньяны хоорондын харилцааг хүндрүүлж байгаа зүйлүүд гэвэл, нэгд, Умард Солонгос пуужингийн зэвсгийн салбарт ажиллаж  нөгөөтэйгүүр, Япон улс АНУ-тай хамтран ПДХ системийг бүтээж байгаа юм.Эдгээр тулгамдсан асуудлууд нь япон-умард солонгосын харилцааг хэвийн болоход хөнгөхөн саад болох юм.

Гэхдээ 1998 онд Япон улсад хийх айлчлалд бэлтгэж байхдаа БНХАУ-ын дэд дарга Ху Зиньтао “өнгөрсөн сургамжуудыг марталгүй ирээдүй рүү хар” гэж хэлж байсан. Японы иргэдийг хулгайлсан, Японд Солонгос улсыг эзлэн авсан байсан хоёр нь өнгөрсөн түүх. Ирээдүй ямар болох вэ, тэр тусмаа япон – умард солонгосын харилцаа цаашид яах вэ ? Энэ нь БНАСАУ-ын удирдагчдын эр зоригоос шалтгаална. Гэхдээ энэхүү эрмэлзэл нь хөрш зэргэлдээ орнуудаас дэмжлэг олох уу гэдгээс бас болно .