Монгол улсад Байгал нууранд цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьж байгуулбал Байгал нуурын “загасны хүүхдийн цэцэрлэг” сүйдэж, хосгүй нуурын олон төрлийн үнэт загас усдаж алга болно гэж Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ Орос улсын байгууллага үзэж байна. Сэлэнгэ мөрний гол урсгал дээр барих УЦС нь Байгал нуур руу урсах голын усыг мэдэгдэхүйц өөрчилж, осетр, таймень, омуль боон бусад загаснуудын шилжилт хөдөлгөөнийг зогсоох аюултай юм. Сэлэнгэ мөрний бэлчир нь чухал ердийн биофильтр болон Байгал нуурын “хүүхдийн цэцэрлэг “ болдог юм. Сангийн авсан мэдээгээр, Монгол улс нь Кувейтын арабын эдийн засгийн хөгжлийн сангийн болон Дэлхий банкны санхүүгийн тусламжтай тус улсын уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор Сэлэнгэ мөрөн дээр УЦС барьж байгуулах гэж байна. Байгаль хамгаалагчид Байгал нуур нь Енисей гол дээр УЦС байгуулахад нэг удаа хохирол амссан гэдгийг сануулж байна.