Владивостокт 9-р сарын 7-9 ний өдрүүдэд АТЭС-ийн хоёр гол: улс төр болон эдийн засгийн жигүүрүүдийн ДХУ зэрэгцэн хуралдана. Ажил хэрэгч ДХУ дээр таван зуу орчим томоохон компаниудын төлөөлөгчид хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдлын заналхийллийн сөрөн зогсох асуудлуудыг хэлэлцэнэ.

Оросын ажил хэрэгч хүрээнийхэн тус улсыг АНД-н бүс нутгийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад хангалттай бус гэж ярьцгаааж байна. АТЭС-ийн гишүүн орнуудын бизнэс эрхлэгчдийн дунд явуулсан санал асуулга нь : Орос улс бизнес эрхлэгчид болон түшмэдүүдийн хоорондын харилцааг хялбаршуулах ёстой, дэд бүтцэд хөрнгө оруулж, шинэтгэлтэй идэвхитэй ажиллах ёстой гэдгийг харуулжээ. АТЭС-ийн ДХУ-ын ажил хэрэгч зөвлөлдөх уулзалтанд оролцогчид улстөрийн жигүүрийн шийдвэрийг илүү үр ашигтай болгоход туслана гэдэгт АТЭС-2012 ДХУ-ын ажил хэрэгч зөвлөлдөх зөвлөлийн гүйцэтгэх захирал Лейла Мамедзаде итгэлтэй байна.

«Бизнес гэдэг бол аливаа юмны дутагдалтай талыг илүү бодитоор хүлээж авдаг. Гаалийн систем, эдийн засгийн систем дэхь тулгамдсан асуудлуудыг хурдан, үр ашигтай хямд даван туулж болно. Бизнес эрхлэгчид өөрсдийн зөвлөмжүүдээ улс орнуудын удирдагчдад захидал бичиж илгээж байна. Тэдгээр захидлуудыг ДХУ-ын дараа шууд тэдэнд гардуулна» гэж Лейла Мамедзаде хэллээ.

Лейла Мамедзаде хэлсэн үгэндээ, АТЭС-ийн ДХУ-ын ажил хэрэгч зөвлөлдөх зөвлөлийн гол зорилго бол бүс нутагт 2020 он гэхэд нэгдсэн эдийн засгийн бүс байгуулахад оршиж байна гэв. Тэр хэлэхдээ,Орос улсын бараг бүх бизнес - саналууд АТЭС дээр эдийн засгийн салбарын дэмжлэгийг авч, улс орнуудын удирдагчдад явуулсан захидалд тусгагдсан гэв. Орос улс хурал даргалж байгаагийнхаа хувьд эдийн засгийн дээд зэргийн ашиг гаргаж чадна гэдэгт Ernst &Yuong санхүүгийн захын асуудлаар зөвлөлдөх бүлгийн тэргүүн Олег Данилин итгэлтэй байна.

«Энэ чуулганы хамгийн чухал талуудын нэг бол Орос улс даргалж байгаад байна. Тиймээс л бидэнд чухал байгаа юм. Ингэхдээ бас АТЭС-ийн орнуудад орос улсын худалдааны хэдэн хэмжээ ноогдож байгаа гэдгийг тооцох хэрэгтэй юм. Дөнгөж 1,5 % . Энэ бол чамлалтай тоо. Тиймээс бүх санал санаачилгууд нь энэ их чуулганы хүрээнд хэлэлцэгдэх болно. Ийм асуудал багагүй байгаа бөгөөд хоёр чиглэлээр: ОХУ АТЭС-ийн орнуудтай худалдааны дэд бүтцийн хязгаарлалтыг цуцлах болон Орос улсыг жинхэнэ хүчтэй түнш болгон хувиргахад хамтран үйл ажиллагаа явуулна» гэж Олег Данилин хэллээ.

Ажил хэрэгч ДХУ хурлыг даргалж зохион явуулж байгаа тус улсын санаачилгаар болон АТЭС-ийн Ажил хэрэгч зөвлөлдөх зөвлөлийн идэвхитэй дэмжлэг туслалцаагаар явуулдаг.Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд орон бүрээс бизнес эрхлэгч гурван хүн орж байна. Тэднийг төрийн тэргүүн томилдог. Өөрөөр хэлбэл, АТЭС-ийн 21 орноос Ажил хэрэгч зөвлөлдөх зөвлөлд 63 төлөөлөгч оролцож байна.Тэд бүгдээрээ эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахад шийдвэр гаргах юм. Орос улсын төлөөлөгчөөр одоогийн байдлаар Олег Дерипаска /“Базовый элемент”/, Зиявудин Магомедов /”Сумма“ бүлэг/ болон Андрей Костин /ВТБ Банк/ нар юм.