Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба өмнөд-солонгосын дипломатуудын ажилагааг “санаанд оромгүй бүдүүлэг” явдал гэж нэрлэв. Үүний өмнө Сөүл японы ерөнхий сайд Ёсихико Нодагийн нутаг дэвсгэрийн маргаантай такэсима арлуудын асуудлаар ирүүлсэн албан ёсны илгээлтийг буцаажээ. Үүнтэй зэрэгцэн Токио өнөөдөр хоёр орны дипломат сөргөлдөөн болоод байгааг Өмнөд-Солонгосын дарамт шахалтын шинэ арга хэмжээний тухай зарласан. Японы сангийн сайд Дзюн Адзуми нь Токиог энэ оны 5-р сард Сөүлтэй төрийн облигац худалдаж авах тухай байгуулсан гэрээнээсээ татгалзаж байгаагаа уламжлав. Энэхүү алхам нь хоёр орны санхүүгийн салбарын хамтын ажиллагааг чангатгах үүднээс хийгдэж байгаа аж. Түүнчлэн сайд хэлэхдээ, Өмнөд-Солонгостой хийсэн валютын солилцооны гэрээний хугацаа 10-р сард дуусч байгаа бөгөөд сунгагдана гэж үзэхгүй байна гэв. Японы парламентын доод танхим өнөөдөр Такэсима /Токто/ арлуудын асуудлаар Сөүлийн үйл ажиллагааг эрс буруушаав. Арлуудын тогтоол бичигт “арлууд нь хууль бусаар эзлэгдээд байгаа” гэж нэрлэжээ. Баримт бичигт Сөүлийн хяналтан дор байгаа арлууд бол “Японы уугуул нутаг дэвсгэр” гэжээ. Тогтоолын төсөлд саяхан Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бакийн Такэсимагийн арлуудар айлчилсныг эрс шүүмжилжээ.