АНУ дэлхийн пуужингийн давшилтаас хамгаалах системийг /ПДХС /байгуулах асуудлаар ээлжит алхамаа хийж байна. Одоо ПДХС-ийг Ази болон Алс-Дорнодод хурдацтай байрлуулах асуудал яригдаж байна.

АНУ Японы өмнөд хэсгийн арлуудын нэг дээр одоогийн пуужингийн дайралтыг анхааруулах шинэ радарыг байрлуулах төлөвтэй байна. Магадгүй бас үүн дээр нэмж Зүүн-Өмнөд Азийн орнуудад байрлуулах гэж байж болох. Энэ тухай The Wall Street Journal сонин мэдээлэв. Түүнчлэн, Вашингтон 2018 онд пуужингийн эсрэг тоноглогдсон цэргийн флотоо 36 нэгж хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тэдгээрийн ихэнхи нь АНД бүс нутагт алба хаших болно.

Цэргийн чадавхыг нэмэгдүүлэх гол шалтгаан бол умард-солонгосын пуужингийн хөтөлбөр. Гэвч цэргийн улстөрч Александр Перенджиевын үзэж бйагаагаар, энэ нь Хятад улсыг барихын тулд явуулж байгаа бодлого аж.

«АНУ шууд: «бид БНХАУ-ын эсрэг хийж байна» гэж хэлж чадахгүй, яагаад гэвэл тэгвэл тодорхой мөргөлдөөн гарч мэдэх юм. Ингээд энэ нь Умард-Солонгосын эсрэг гэж мэдэгдэхэд мөргөлдөөнөөс зайлсхийж байгаа юм. Яагаад гэвэл, Пхеньян олон улсаас тусгаарлагдсан байгаа бөгөөд түүнхий эсрэг ярихад эвгүй зүйл үгүй» гэж Александр Перенджиев хэллээ.

Нөгөө нэг зүйл гэвэл, америкийн ПДХС одооноос Хятадын цөмийн хүчнүүдэд шууд болон шууд бус заналхийлэл учруулж байна. Шинжээчдийн хийсэн тооцоогоор, Хятад улс 200 орчим цөмийн цэнэглэгчтэй байна. Тэдгээрийн 40-50 нь америкийн нутаг дээр хүрэх боломжтой. Тэгээд ч АНУ-ын цохилтыг анхааруулахад зориулагдсан эрт үеийн сэрэмжлүүлэх систем байхгүй нь тэдний хүчнүүдийг маш эмзэглүүлж байгаа.

Оросын АНУ, Канад судлалын хүрээлэнгийн өгсөн дүгнэлтэнд: одоо Вашингтон шумбагч онгоцноос БНХАУ руу ойролцоогоор 130 тив алгасагч баллистик пуужингийн цохилт өгөх боломжтой. Энэ нь 500 гаруй цөмийн цэнэглэгч хошуу юм.

Харин хятадын бага болон дунд зайны пуужингуудын хувьд гэвэл, тэднийг амдах “Пэтриот” амдагч пуужингуудыг Япон, Өмнөд-Солонгос болон Тайванд нийлүүлээд байгаа төдийгүй АНУ ын Ттэнгисийн усан цэргийн флотын байлдааны хөлөг онгоцнууд дээр пуужингийн эсрэг “Иджис” системийг байрлуулад байна.

Нөгөөтэйгүүр, Хятадын талаас АНУ –ыг сүрдүүлэхээр илэрхий заналхийлээгүй байна гэж Орос улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн Ази, Ойрхи-Дорнодын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Иветта Фролова тэмдэглээд

«Хятадын талаас АНУ-д цэргийн заналхийлэл ойрын ирээдүйд үгүй. АНУ Азид ПДХС-ийг байршуулах гэсэн төлөв нь юуны өмнө АНУ-ын Хятадыг барих гэсэн бодлогын үргэлжлэл бөгөөд үүнд эхний ээлжинд цэргийн бус, харин эдийн засгийн бодлого эн тэргүүнд тавигдаж байна» гэв.

Хятад улс нь Орос улстай хамтран ПДХС-ийг тууштай шүүмжилж ирсэн. Энэ жил үүнийг бүс нутгийн нилээд хэдэн орнууд дэмжсэн. Дашрамд дурдахад, энэ оны 6-р сард Бээжинд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Тунхаглалд: «Нэг улсын болон бүлэг улсуудын нэг талын бөгөөд юугаар ч хязгаарлагдахгүй пуужингийн давшилтын хамгаалалт нь олон улсын аюулгүй байдал болон стратегийн тогтвортой байдалд хохирол учруулж чадна» гэж дурджээ.