Норвегийн Осло хотын тойргийн шүүхээс Андрес Брейвикийг алан хядах ажиллагаа явуулж 77 хүний амь нас хороосон гэмт хэрэгт буруутай гэж үзээд өнөөдөр шоронд 21 жил хоригдох ял оноожээ. Брейвик нь өнгөрсөн оны 7-р сарын 22 нд норвегийн нийслэл хотод засгийн газрын байрны ойролцоо дэлбэрэлт зохион байгуулсны улмаас найман хүн алагдсан байна. Дараа нь тэр Норвегийн Ажилчны намын залуучуудын амралтын газар байдаг Утёйя арал дээр өөрийн гараар 69 хүнийг буудан хороожээ. Брейвикийг Ила шоронд хүмүүжигдэх бөгөөд тэр тэнд түүнийг баривчилсан цаг үеэс  байгаа аж. Хүнд гэмт хэрэгтэй түүний хувьд тусгай нөхцөлийг бүрдүүлэх юм. Ялын хугацаа дууссаны дараа, шүүх Брейвикийг нийгмээс тусгаарлах шаардлагатай, аюултай этгээд гэж үзвэл ялын хугацааг сунгах боломжтой юм гэж РИА Новости агентлаг уламжилжээ.

Гэрэл зураг