Хятад улс стратегийн цөмийн шумбагч онгоцноос тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг амжилттай явуулав. Америкийн цэргийн эх сурвалжуудын уламжилснаар,7400 км алсын тусгалтай JL-2 пуужинг 8-р сарын 16 нд туршжээ. Баллистик пуужинг хятадын Jin төрлийн нэн шинэ шумбагч онгоцноос Шар тэнгисийн хойд талын Бохайн хоолойноос хөөргөжээ. Пентагоны мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар БНХАУ нь Jin ангиллын хоёр шумбагч онгоцтой. Тус улсын зэвсэгт хүчин нийт найман ийм төрлийн пуужин тээгчтэй болохоор төлөвлөж байна. Өмнө нь америкийн “Джейнс дефенс уикли” сэтгүүлийн мэдээлснээр, 6-р сард Хятад улс нь АНУ-ын аль ч цэгт хүрэх чадвартай нэн шинэ “Дунфэн-41” тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийжээ. Хятадын нэр хүндтэй “Глобал таймс” сонин энэхүү баримтыг няцаасан материал нийтэлсэн байна. Гэтэл БНХАУ: АНУ-ын ПДХ системд хүрэх хүчин чадалтай төрлийн пуужин боловсруулах ажил хийгдэж байгаа гэх мэдээ батлан нотолж байна.