БНАСАУ-ын ерөнхий сайд Чхве Ён Рим үерт нэрвэгдсэн дүүргүүдэд сэргээх ажлуудыг ахар богино хугацаанд дуусгах даалгавар өгөв. Энэ тухай өнөөдөр ЦТАК агентлаг уламжлав. Агентлагийн уламжилснаар, тус улсын баруун хэсгийн Пхенан –Пукто мужид байгалийн сүйрлийн улмаас хэдэн зуун барилга байшин нурсны дотор сургууль, цэцэрлэгүүд байжээ. Усны урсгалын улмаас газар нурж, газрын хөрс болон төмөр замыг урсгажээ. Засгийн газрын тэргүүн холбогдох яамдуудад хохирол амсаад байгаа дүүргүүдэд шаардлагтай бүхнээр нь хангахыг даалгажээ. Орон нутгийн ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар, үерийн улмаас тус улсад 169 хүн нас барж, 144 хүн шархаджээ. Тариалангийн 65 га талбай усанд автаж, цагаан будаа, эрдэнэ шиш болон улаан буудайны их хэмжээний ургац алдлаа. Байгалийн сүйрэл тус улсын нүүрсний аж үйлдвэрт мөн том хохирол учруулжээ.НҮБ-ын тусгай байгууллагууд БНАСАУ руу хүмүүнлэгийн тусламж илгээж байгаагаас, ундны ус, хүнсний бүтээгдэхүүн, бяцхан эмийн сан болон ариун цэврийн хэрэгсэл зэргийг урьтал болгож байна.