Сирийн Халеб хотод засгийн газрын цэргүүд болон зэвсэглэсэн сөрөг хүчний Сирийн чөлөөт армийн хоорондын мөргөлдөөн намжихгуй байна. Пүрэв гаригт ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд хотын дүүргүүдээс босогчдын цэргүүдийг гаргах цэргийн томоохон ажиллагаагаа үргэлжлүүлэв. Нисэх хүчин босогчдын командын байр болон галын цэгүүд рүү агаараас цохилтууд өглөө. Сурия ал-Эн агентлагийн мэдээлснээр, хэдэн арван алан хядагчид болон тэдний галын шугамуудыг устгаад байгаа ажээ. Хотын чөлөөлөгдсөн христийн шашинтнуудын амьдардаг Жэйда хорооллын хэдэн мянган иргэд сирийн цэргийн албан хаагчдад баяр талархал дэвшүүлж байв. Нөгөөтэйгүүр, АНУ болон тэдний холбоотнууд Сирийн нутаг дэвсгэр дээр химийн болон биологийн зэвсгийг бүрэн бүтэн хадгалах аюулгүй байдлын асуудлаар төлөвлөгөө боловсруулж байна .