АНУ Азийн ПДХ системийг байрлуулах асуудлаар Хятадтай төрөл бүрийн түвшингийн яриа хэлцээг идэвхитэй явуулж байна. Вашингтон Хятад улс руу чиглээгүй гэж Бээжинг ятгасаар байна. Энэ тухай өнөөдөр АНУеын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. “Тэрхүү систем нь Хятад улс руу чиглээгүй, эдгээр төлөвлөгөөнүүд нь Умард-Солонгосын пуужингийн заналхийллэлтэй холбоотой бидний сэрэмжлүүлгийг илэрхийлж буй юм “гэв. ПДХ системийг Европ болон Ойрхи-Дорнодод байрлуулахтай холбогдуулан Нуланд мэдэгдэхдээ, эдгээр системнүүд нь батлан хамгаалалтын системүүд гэжээ. Түүний хэлж байгаагаар, тэдгээр нь дайсны пуужингууд ажиллах болтол ажлахгүй байна гэв.

БНАСАУ-ын пуужингийн заналхийллийн эсрэг АНУ Ази тивд ПДХС-ийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тухай өчигдөр “Уолл-стрит джорнэл” сонин бичжээ. АНУ-ын Төвлөрсөн штабуудын хорооны тэргүүн Мартин Демпси баасан гаригт: Пентагон өөр нэг радио-локацын системийг Япон улсад байрлуулахаар яриа хэлэлцээ хийж байгаа тухай батлан хэлсэн. Гэвч одоогоор шийдэгдээгүй байгаа аж. Эх сурвалжуудын үзэж байгаагаар, өөр нэг X-Band радарыг америкчууд Филиппинд байрлуулж болзошгүй байгаа юм. АНД бүсэд ПДХС-ийг нэмэгдүүлэх нь ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны цэргийн стратегийн нэг хэсэг юм. Цэргийн стратегчид БНАСАУ-ын заналхийллээс түгшиж байгаа бөгөөд Бээжингийн газар нутгийн асуудлаар маргаантай зөрөлдөөнүүд нь улам хурцдаж, зэргэлдээ орнуудтайгаа түрэмгийллээ хурцатгаж байна гэжээ. Хятадын БХЯ АНУ-ын төлөвлөгөөг шууд тайлбарлахгүй байснаа, пүрэв гаригт сэрэмжлүүлүэх нот бичиг явуулжээ. Уг  мэдэгдэлд,  Бээжин аль ч орныг тэр   дэлхийн стратегийн тогтвортой байдлыг бусниулахгүй байхыг  уриалжээ.