АНУ дахь Пакистаны элчин сайд асан Хусейн Хаккани Вашингтон, Исламабадын хоорондын харилцааг амжилтгүй гэрлэлттэй харьцуулаад, түншүүдийн дүр эсгэж байхын оронд “энхийнээр салахыг ” уриалжээ. Вашингтоны Никсоны төвд хэлсэн үгэндээ тэрээр, Пакистаны хүн ам Вашингтоныг жил тутамд хэдэн сая долларын санхүүгийн тусламж үзүүлсээр байхад нь АНУ-ыг дайсагнагч орон гэж үзсээр байгаа юм. Өмнө нь мэдээлж байснаар, Исламабад-Вашингтоны харилцаа нь өнгөрсөн жилийн эцсээр муудсан юм. Тэр үед натогийн нисдэг тэрэг пакистаны хилийн цэргийн харуулын байрыг андуурч оносноос болсон юм. Эвслийн командлал болсон явдалд эмгэнэж, уучлалт гуйсан юм, гэхдээ АНУ ын эрх баригчид пакистаны талын шаардаж байснаар Исламабадаас албан ёсоор уучлалт гуйхаас удтал татгалзаж байсан.