Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сирийн дотоодын томоохон сөрөг хүчин болох Үндэсний зохицуулах хорооны энхийн санаачилгыг сайшаав. Энэхүү санаачилга нь мөргөлдөөний талууд нэн даруй галаа зогсоож, улс төрийн хоригдлууд болон барьцаанд байгаа хүмүүсийг суллах болон засгийн газар, сөрөг хүчний бүх бүлгүүдтэй яаралтай яриа хэлэлцээ хийхэд оршиж байгаа юм. Лавровын үзэж байгаагаар, энэхүү санал санаачилга нь сирийн хямралыг улстөрийн аргаар шийдвэрлэх боломж олгож байна .

Нөгөөтэйгүүр, ийм шийдвэр нь Америкт огт хэрэггүй гэдгийг Вашингтон ойлгуулаад авав. Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэхдээ, АНУ-ын гол зорилго нь Сирийн дэглэмийг нэн даруй солигдоход оршиж байна гэв. Хэрвээ шаардлагатай бол АНУ НҮБ-ыг эргэн тойрч гарна. Чухамдаа АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Сирид Ливийн түүхийг давтахын төлөө байгаагаа хэлсэн. Энэ тухай улс төрийн тоймч Евгений Ермолов хэлэхдээ

«Нэгэн удаа АНУ-ын ерөнхийлөгч асан хүү Жорж Буш : «их Ойрхи-Дорнодод тогтворгүй байдлын цүнхэлээс эрх чөлөөнд хүрхэд нь удаан ч гэсэн туслаж байна бид “ гэж хэлж байсан юм. Тэр үед энэ үгийг дэндүү бардагнасан үг гэж үзэж байлаа. АНУ-ын дэмжлэгтэй Ливанд хийсэн “Самрын хувьсгал “нь талаар өнгөрсөн. АНУ-ын төмөр гараар Афганистан болон Ирак руу чиглүүлж байсан эрх чөлөөний замыг тэр үед л шинэ колончлолын төслүүд мэтээр хүлээж авч байв. Эдгээр орнуудад байдал одоо ч сайнгүй байгаа.

Үүний буруутангууд бол Өрнөдийнхөн болон АНУ. Гэхдээ өрнөдийн стратегичдад бас зохих үнэлгээг өгөх нь зүйтэй юм. Учир нь тэд урьдын алдааг мэдэрсэн. НАТО-гийн эвсэл Ливийг “чөлөөлөхдөө” өөрийн гараар биш, харин гол төлөв орон нутгийн ажил гүйцэтгэгчдийн гараар хийсэн. Одоо болохоор тэнд юу болж байна гэвэл, Өрнөдийнхөн ёс журмын дагуу хариуцахгүй. Харин тэнд юу болж байгаа нь бүгдэд тодорхой. Нэгдсэн орон бараг л үгүй, гэхдээ орон нутгийн хэсэг бүлгүүдийн хувийн жин хадгалагдсаар байгаа. Вашингтон нь Сирийг ийм байлгахыг хүсч байна» гэлээ.

Шинжээч Виктор Надеин-Раевский ийм дүгнэлт өгч байна.

«Цүлхэний байдал тогтворгүй байгаа бөгөөд АНУ-ын анхаарлын төвд үлдсэн хэвээр байна. Тэд түншүүдийнхээ адил эн цүнхэлийн ажиллагаануудад идэвхитэй оролцож байна. Сүүлийн жилүүдэд их Ойрхи-Дорнодын байдал тэнд амьдардаг хүмүүс өөрсдийгөө шинээр мэдэрч эхэлснээр тодорхойлогдох болоод байна. Юуны өмнө энэ нь залуучуудын тухай, “интернетийн үеийнхний “ тухай ч юм. Дэлхийн санхүүгийн хямралыг үр дагаварыг Өрнөдийн орнуудын хэвшмэл зангаараа хөгжиж байгаа орнууд руу илгээсэн нь Ойрхи-Дорнодын залуучуудад хүнд цохилт болж туссан юм.

Энэ тэдэнд эсэргүүцлийн идэвхитэй тэмцэл болж туссан. “Арабын хаврын” эрч хүч эхнээсэээ Өрнөдийнхний бүс нутгийн ашиглалтын эсрэг болон орон нутгийн өрнөдийн элитүүдийн эсрэг чиглэж байсан. Энэхүү эрчимтэй тэмцэл нь бүс нутгийг бодитоор шинэчлэхэд болон үеэ өнгөрөөсөн нийгэм-эдийн засгийн шудрага бус схемээс чөлөөлөхөд оршиж байсан юм. Гэтэл үүний дараа “арабын хаврын “ урианууд хулгайлагдаж, бүс нутаг урагшаа бус харин хойшоо, дундад зууны хагархай бутархай улс болон омгуудын хоорондын мөргөлдөөн рүү хөдөлсөн юм» гэж Виктор Надеин-Раевский үзэж байна.

Эцэст нь хэлэхэд, сүүлийн жил хагаст бүс нутгийн цүлхэний тогтворгүй байдал улам гүнзгийрч байна. Гэхдээ тогтвортой байдлын нөхцөлд болон эрх чөлөөний журмын дагуу бол энэ нь хааны хүчтэй байна тэнд байнга байдаг эрх чөлөө юм. Тиймээс бүс нутагт дахиад л хамгийн хүчтэйгээр, өмнөх үеийн адил колончлогчид байна. Мэдээж хэрэг, тэдний орон нутгийн түншүүд бас байна.