Вашингтон Сэнкаку арлуудыг /хятадаар Дяоюйдао/ Япон улсын нутаг дэвсгэр гэж үзэж байгаа төдийгүй, Япон улс АНУ-тай хамт хамгаалах ёстой гэж АНУ-ын Төрийн департамент батлан уламжилсан гэж японы ХМХ-үүд мэдээлэв. Ийм санааг америкийн төрийн департаментын төлөөлөгчид тус улсад айлчилж байгаа Японы ГХЯ-ны АНД-н бүсийн департаментын захиралтай яриа хэлэлцээр хийх үеэр мэдэгдэв. Яриа хэлэлцээрийн дараа японы дипломат хийсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд “америкийн ЗГ Сэнкаку арлууд нь Япон, АНУ ын аюулгүй байдлыг хангах бүсэд ордог гэж үзсэн хэмээн “ мэдэгджээ. “Нөгөөтэйгүүр, дипломатын хэлж байгаагаар, АНУ-ын ЗГ нутаг дэвсгэрийн асуудал нь энхийн замаар шийдэгдэх ёстой” гэж Японы байр суурийг сайшааж байгаа ажээ. Америкчуудын хэлж байгаагаар, Токто арлуудын нутаг дэвсгэрийн асуудлаар /японоор Такэсима/ Япон улс олон улсын шүүхэд хандах болсныг тэд ойлгож байгаа аж. Тэдгээр арлуудад Японы хамт Өмнөд-Солонгос бас санаархаж байгаа юм. Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао /Сэнкаку/ бүлэг арлууд нь Бээжин, Токиогийн нутаг дэвсгэрийн харилцан маргаантай зүйл болоод байна.