Тайваны эрдэмтэд настай хүмүүст зориулж шинэ төрлийн зөөлөн цагаан будаа гаргажээ. Энэ нь хүн ам нь эрчимтэй өтлөж байгаа Азийн орнуудад олзуурхууштай зүйл болж мэдэх юм. Тайванд жишээ нь, хамгийн сүүлийн явуулсан хүн амын тооллогоор арлын нийт хүн амын 10,7 % 65-аас дээш насны хүмүүс байгаа аж. ДЭМБ-ын стандартаар, энэ үзүүлэлт нь тайваныг “хөгширч яваа” орон гэж нэрлэж болох аж. Цагаан будааны шиэ сортыг тус улсын Мяоли мужид арван жил туршилт хийсний дүнд гаргаж авчээ гэж Франс пресс агентлаг уламжилжээ. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, энэхүү сорт чанасны дараа маш зөөлхөн бөгөөд амттай аж. Цагаан будаа нь их урагц өгдөг бөгөөд удаан хадагалдаг хүнс юм.