Бүс нутагт америкийн цэргийн байршлыг өргөжүүлэх хүрээнд АНУ-ын тэнгисийн явган цэргүүдийг тус улсын нутаг дэвсгэр дээр байрлуулахад Хятад улсыг Австралийн эрхийг хүлээн зөвшөөрөхийг уриалав. Энэ тухай Австралийн ГХЯ-ны тэргүүн Боб Карр Australian Financial Review сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Сайд хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь Хятадын эсрэг чиглэгдээгүй. Ингэхдээ тэр Австрали нь Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байдаг, гэхдээ “ АНУ, Хятад улсын хооронд сонголт хийх ёсгүй “гэжээ.

Боб Карр ийм мэдэгдэл хийснийхээ дараа Хятад улс түүний энэхүү үгэнд итгэнэ гэдэгт итгэлтэй байх нь юу л бол. Энд Австралийн хойд хэсгийн Дарвины Агаарын цэргийн нисэх хүчний “Тиндал” баазад АНУ-ын 2,6 мянган тэнгисийн явган цэргүүдийн тухай яригдаад зогсохгуй, америкийн стратегийн бөмбөгдөгч, сөнөөгч онгоцнууд болон цэнэглэгч онгоцнууд тэнд байрлах юм.

Хятадыг түгшээж байгаа зүйл нь АНУ ийм маягаар тэдний Өмнөд-Хятадын тэнгист явж байгаа нефть тээвэрлэх хөлгүүдийг хянах нэмэлт боломжтой болж байгаа гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн, хятадын цэргийн хөлөг онгоцнууд болон онгоцнуудыг хянахгуй гэхийн аргагүй. Тиймээс АНУ Хятадыг хянахад Австралиас хамгийн ашигтай цэргийн түшиц газар авах болно. Энэ бол Хятадын цэргийн өсөн нэмэгдэж байгаа нөлөөг барих гэсэн стратегийн бодлого гэж Оросын ШУА- ийн Олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн дээд сургуулийн дэргэдэх Олон улсын аюулгүй байдлын төвийн захирал Алексей Арбатов тэмдэглээд

«АНУ Хятад улстай өрсөлдөөнд илүү их анхаарал тавих болж байна. Энэ нь тэд дайнд бэлтгэж байна гэсэн үг огт биш юм. Гэхдээ америкчууд үзэхдээ, Хятадыг өөрсдийнх нь өсөн нэмэгдэх амбицууд болон улс төрийн сонирхолуудаа хамгаалахад хүч хэрэглэхэд хүргэхгүйн тулд Хятадыг барих арга заавал байх ёстой гэж үзэж байна. Харин тэдгээр нь эдийн засгийн томоохон асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой юм. АНУ-ын стратегийн хүчнүүд нь Хятадыг барихын тулд чиглэгдсэн байгаа. Өнөөдөр гэхэд л тэдний цөмийн шумбагч хөлөг онгоцнуудын ихэнхи нь Атлантын тэнгист биш, харин Номхон далайд байна. Яг ийм зүйлийг АНД-н бүс нутаг дээр байгаа пуужингийн давшилтаас хамгаалах элементүүдимйн тухай ярих байна. Тэдгээр нь Хятадын пуужингийн тусгалын цохилтын эсрэг чиглэгдэж байна» гэлээ.

АНУ Хятад улсыг “Хятадын эсрэг ханаар” хүрээлж буй нь ойлгомжтой байна. Австрали нь ажиглалт хийх талбайнуудын нэг бөгөөд цэргийн цамхаг төдийхөн юм. Бусад нь Филиппин болон Вьетнамд байгуулагдаж байна.

Америкчууд буцаад өөрсдийн хуучин байсан Субик-Бейн буланд оруулахыг хүсч байна.Тэгээд Филиппин, Хятадын хооронд Спратли арлуудын харъяаллын сөргөлдөөн хурцдах тусам Манил Вашигтонд буулт хийх магадлал илүү юм. Ханой болон Вашингтоны хооронд цэргийн хэлхээ холбоог сэргээх нь Хятад улсыг түгшээхгүй байхын аргагүй юм.

АНУ бүс нутагт буцаж ирж буй нь энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд нийцэхгүй гэж Бээжин үзэж байна. Энэ нь америкийн цэргийн бүрэлдэхүүнийг Австралид нэмэгдүүлэх болсон шийдвэртэй мөн адил агуулгатай юм.