ХБНГУ-ын канцлер Ангела Меркель болон АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар Форбс сэтгүүлээс эрхэлэн гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхихй эмэгтэй чүүдийн чансааг тэргүүлжээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн гуравдугаар байранд Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеф оржээ. Түүнчлэн, жагсаалтанд АНУ-ын ерөнхийлөгчийн эхнэр Мишель обама болон Их Британий хатан хаан II Елизавета оржээ. Тэд 7 болон 26-р байрыг тус тус эзэлжээ. Сэтгүүлийн чансааны 4-6 –р байруудыг Билл Гейтсийн эхнэр хандивын төсөл хэрэгжүүлэгч Мелинда Гейтс, америкийн “Нью-Йорк таймс” сонины ерөнхий редактор Жил Абрамсон болон Энэтхэгийн эрх баригч “Энэтхэгийн үндэсний конгресс ” намын удирдагч Соня Ганди нар оржээ .